Мөнгө завшсан гэх Д.Баярсайхан нарын хэрэгт 100 орчим мөрдөгчийг дайчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 18 секунд
Мөнгө завшсан гэх Д.Баярсайхан нарын хэрэгт 100 орчим мөрдөгчийг дайчилжээ

Мөнгө завшсан гэх Д.Баярсайхан нарын хэрэгт 100 орчим мөрдөгчийг дайчилжээ

Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга асан Д.Баярсайхан, Санхүү бүртгэл төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган нарыг халамжийн мөнгийг завшсан байж болзошгүй хэргээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард цагдан хорьсон юм. Д.Баярсайханыг албан тушаалаа урвуулан 20 орчим компанийг өөрсдийн ах дүү нарын нэр дээр байгуулан, халамжийн мөнгийг шилжүүлэн авдаг байсан. Тэд ойролцоогоор 4.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэсэн мэдээлэл баривчилгааны дараахан хэвлэлээр мэдээлэгдэж байв. Тэгвэл энэ үйл явдлаас хойш таван сар орчим чимээгүй болсон уг хэргийн мөрдөн байцаалт идэвхжжээ. Нийгмийн халамж нэрээр улсын төсвөөс их хэмжээгээр урсдаг мөнгө жинхэнэ эзэддээ очсон эсэхийг тодруулахад цаг хугацаа, ажиллагаа шаардах учраас цагдаагийн байгууллага томоохон хүчээр ажиллажээ. Төв, орон нутгийн 100 орчим мөрдөн байцаагчийг уг хэрэгт татан оролцуулж мөрдөн байцаалт явуулжээ. Цагдаагийн байгууллагын уг ажиллагаа саяхан дуусч, дүн мэдээгээ нэгтгэж эхэлснийг эх сурвалж мэдээллээ.

Б.Анир

Эх сурвалж: ZAluu.com

Н.Төгсцогт: Ширүүн тулаан болох хэдий ч ялна гэдэгтээ итгэлтэй байна
Н.Төгсцогт: Ширүүн тулаан болох хэдий ч ялна гэдэгтээ итгэлтэй байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.