Б.Ганхуяг: Надруу чиглэгдсэн гүтгэлэгт захиалга хэрээс хэтэрлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 34 секунд
Б.Ганхуяг: Надруу чиглэгдсэн гүтгэлэгт захиалга хэрээс хэтэрлээ

Б.Ганхуяг: Надруу чиглэгдсэн гүтгэлэгт захиалга хэрээс хэтэрлээ

Сайн байцгаана уу. Сүүлийн өдрүүдэд надруу чиглэгдсэн ГҮТГЭЛЭГ-т захиалга хэрээс хэтэрлээ.

2022 оны 12.04-ны жагсаалыг надтай холбож байгаад эгдүүцэж байна. Нэр холбоод байгаа Тэр залууг танихгүй, амьдралдаа харж ч байгаагүй тул түүнтэй холбох шаардлага байхгүй. Ер нь жагсаалаар асуудал шийддэг үе дууссан гэдгийг зохион байгуулагч нарт дуулгачихья.

Мөн Миний бие болон ЭТТ ХК нь иргэдийн дунд яригдаад байгаа Нүүрсний хулгай гэх нүүрсний тээвэр, хил, гааль, хяналт, зөрүү мөнгөн дүнтэй холбоо бүхий ямар ч асуудалтай холбоогүй, хамаатуулах ч боломжгүйг албан ёсоор, хариуцлагатайгаар МЭДЭГДЭЖ байна. Учир нь ЭТТ ХК нь нүүрс олборлогч компани болохоос тээвэр, хил, гааль, үнэ тогтоодог байгууллага биш болно.

Мөн ЭТТ ХК-д ямар ч хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэл байхгүй, бүртгэгдээгүй бөгөөд Олон улсын зээлжих эрх авч, аудит хийлгэснээс гадна дотоодын бүх шатны хяналтын байгууллагуудын (ҮАГ, МХЕГ, ТЕГ, АТГ, ТЕГ, ГЕГ, ЦЕГ, СЯ, ТӨХ, ТӨБЗГ, СЗХ, ТХААГ) байнгийн хяналт буюу жилийн 5-7 сарын хугацааны хяналт, шалгалт хийгдэж, зөрчилгүй нь тогтоогдож байсан.

ЭТТ ХК ил тод, нээлттэй болж, ашиг орлого нэмэгдэж, иргэдэд ногдол ашиг өгч, нийгмийн хариуцлагаар Ковидын эсрэг хувь нэмэр оруулж, Үндэсний хэмжээний том бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлж, эрчимжүүлж ирсэн төдийгүй гадаад дахь нэр хүнд сайжирч, хөрөнгө оруулагчдын сонирхолыг татсан Дэлхийд өрсөлдөх Монгол мега төсөл ЭТТ болж танигдсаныг бүгд мэднэ.

Монголчууд биднийг байнгийн хэрүүлтэй байлгаж, хардлага, хов живэнд живүүлж, хөгжүүлэхгүй байх, хийснийг нь үгүйсгэх сонирхолтой этгээдүүд олширч байгаад харамсаж байна.

Харин ч Монголын хөгжил дэлхийн хөгжлөөс хоцорсоныг гүйцээж, Аж үйлдвэржсэн, иргэд нь баян улс болгох гарц бол Үндэсний бүтээн байгуулалт, эв нэгдэл, гадаад дахь нэр хүнд, хамтын зүтгэл тул үүнийг эвдэхгүй байх нь бидний хойч ирээдүйд тустай.

Б.Ганхуяг

2022 оны 12-р сарын 03

Эрдэнэт хот

Өнөөдрийн өрнө, дорнын зурхай
Өнөөдрийн өрнө, дорнын зурхай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.