Жолигийн дуулиан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 34 секунд
Жолигийн дуулиан

Жолигийн дуулиан

 

Холливудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг Анжелина Жолигийн карьер нь зөвхөн “Булш ухагч”, “Малефисента”, “Ноён, хатагтай Смит”, “Таслагдсан амьдрал” зэргээс бүтээгүй. Бас дээр нь олон жилийн дуулиан шуугиан, сонин хэвлэлийн болон намтрыг нь бичигчдийн илчлэл, буруутгал нэмэгдэнэ.

Их Британийн “Хүндэт хатагтай” өргөмжлөлт, НҮБ-ын Сайн санааны элч, Камбожийн хүндэт иргэн, туслах дүрийн Оскарын шагналтан, дараалан хүртсэн гурван “Алтан бөмбөрцөг” –ийн эзэн, мятрашгүй хүмүүнлэгийн үйл ажиллагааныхаа төлөө Америкийн кино академийн хүндэт шагналтан гээд зургадугаар сарын 4-нд 40 настайгаа золгосон дэлхийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн нэгийн талаар бид бишгүй мэднэ.

Харин одоо хүмүүсийн тэр болгон мэдэхгүй Жолигийн дуулианы талаар танилцуулья.

Фото: Splash News / East News

Эндрю Мортоны бичсэн Жолигийн намтарт итгэх юм бол жүжигчин эмэгтэй эхтэйгээ үргэлж л сөргөлдөж иржээ. Анжелина төрсний дараа түүний эх Маршелин Бертран охиноо харах хүсэлгүй байсан гэнэ. Түүний хаяад явсан нөхөр Жон Войттай нь охин их адилхан байжээ. Эх охин хоёрын ээдрээтэй харилцааны оргил нь хэвлэлээр таран дуулиан болсон юм. Нэгэн цагт Бертран түүний найз залуутай 16 настай охин нь унтдаг байсныг мэдсэн гэдэг.

Кадр: видео YouTube / ErjonE

Жоли залуу насандаа, эхдээ гологдсон, хаяад явсан эцэгтээ уурласан, клипээс өөр дүр олж чадахгүй төлөөлөгчөө үзэн ядсан жожиг бүсгүй байв. Үүнээс салах гарцаа тэрээр хайрын холбоо сүлбээ, мансууралтаас хайсан юм. Герроин бодистой удаан нөхөрлөсөн. 1990-ээд оны сүүүлчээр Жолигийн мансууруулах эмээр хангаж байсан худалдаалагчийн хэвлүүлсэн жагсаалт шар хэвлэлээр цацагдлаа. Тэндээс жүжигчин бүсгүйн амьдрал ихээхэн мансууруулагчийн дунд байсныг төвөггүй харж болно.

«Хакерууд» киноны кадраас

Хакерууд” кинонд хамтран тоглож байсан “Тариурын зүүн дээр” гэсэн киноны од Ли Миллертай Жоли 1996 онд анх гэрлэсэн юм. Тэдний гэрлэлт удаагүй. Харин жүжигчин эмэгтэй хуримын гоёл болсон хар резинэн өмд, Жолийн цусаараа нөхрийнхөө нэрийг бичсэн футболкийн тухай яриа хэвлэлээр дэлхийд тархсан байлаа.

«Онц аюултай» киноны кадраас

Залуу Анжелина Жолигийн муу зуршил нь зөвхөн мансууруулах бодис байгаагүй. Сэтгэл санааны асар их дарамтад байсан тэрээр хатгах, зүсэх эд зүйлээр туршилт их хийдэг байв. “Би өөрийгөө сул дорой гэж бодоод ирэхээр л заавал ч үгүй нэг газраа эсгэдэг байлаа. Одоо биенд маань сорвигүй газар гэж үгүй” хэмээн тэр ярьжээ.

«Солт» киноны кадр

Жолийн сэтгэл санааны дарамт заримдаа хүнд хэлбэртэй болж иржээ. Жүжигчин хоёр ч удаа амиа егүүтгэхээр оролдож байжээ.

Анх 19 настайдаа амиа хорлох гэж байгаад өөрөө больж байсан бол хоёр дахь удаагаа 22 настайдаа өөрийгөө алуулахаар хөлсний алуурчин захиалж байж.

Харин тэр хөлсний алуурчин нь ятгасны эцэст тэр энэхүү санаагаа орхижээ.

Фото: imago stock&people / Global Look

Миллерээс салсны дараа удалгүй Жоли хоёр дахь удаагаа нөхөрт гарав. Холливудын этгээд нэгэн гэгдэх Билли Боб Торнтон түүний сонголт байв. Хосууд олон нийтийг үе үе алмайруулан гайхшруулна. Тэдний дандаа зүүдэг хүзүүний зүүлтийн саванд нь хосуудын цус байгаа гэсэн үг ихээхэн дуулиан болсон билээ. “Бид хоёрыг цус сорогчид гээд биччих, тийм шүү” гэж Торнтон дараа нь ярилцлагадаа шоглоом болгон өгүүлсэн байдаг.

Фото: Craig Skinner / Globe Photos / Zuma / Global Look

Өөрийн эцэг, нэртэй жүжигчин Жон Войттай Жоли бас хүндхэн харилцаатай явж иржээ. Салсныхаа дараа охинтойгоо уулзахдаа, хэвлэлийн хараанд сайн харагдах зорилгоор хийж байсан гэж Войтыг Анжелина нэг биш удаа буруутгаж байв. Дараа нь 2002 онд эцгийнхээ овгоос татгалзсан юм. Эхийгээ нас барсны дараа аавтайгаа эвлэрсэн ч төд удалгүй харилцаа нь хөндийрчээ.

Жоли Брэдтэй хуримлахдаа эцгийгээ уриагүй юм.

Фото: AP / Fotolink / East News

Анжелина өнгөрсөн онд мандсан Sony Pictures компанийн удирдлагын шууданд нэвтэрсэн хакерийн дуулианы нэг гол хохирогч байв. Тархсан мэдээллээр жүжигчин эмэгтэйд Холливуд хүйтэн ханддаг аж. Дэвид Финчер түүнийг “нойтон хамуу” шиг гэсэн бол суперпродюсер Скотт Рудин “өгөр зүйлээр бузартсан авъяасгүй амьтан” гэж бичсэн байв. Зурагт байгаа Sony-ийн захирал асан Эми Паскаль дотны найз гэдэг одоос уучлалт гуйн багагүй цаг зарсан гэх.

Фото: Rick Mackler / Zuma / Global Look

Ерээд онуудад шар хэвлэлийн байнгын бай байсан Жоли харин тэднийг өөртөө ашиглаж сурсан гэдэг. Жишээлбэл, папараццийг алгасан шинэ төрсөн хүүхдүүдийнхээ зургийг Hello, People зэрэг нэртэй хэвлэлүүдэд худалдан бүх орлогоо UNICEF-т оруулах болсон байлаа.

Кадр: видео YouTube / The Rolling Stones

Залуу Жолигийн хайрын олон дуулиануудын дундаас нэг бүтээгүй хайр нь анхаарал татна. «Anybody Seen My Baby» гэдэг клипт Жоли тайчигчийн дүрд тоглож байхад Мик Жаггер түүнийг эргүүлж эхлэв. Жоли томоохон хэрүүл үүсгэсэн бөгөөд дараа нь рокын домгийг огт үзэхгүй болсон байв. Ээж нь Жаггерийг сайн нөхөр болно гэж ятгаад ч бараагүй ажээ.

Ш.МЯГМАР

Эх сурвалж:news.mn

Дуучин A Cool бөө болжээ
Дуучин A Cool бөө болжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.