Он гарсаар хилээр хориглосон бараа бүтээгдэхүүн гаргахыг завдсан тохиолдлууд олонтаа гарч байна. Энэ сарын эхэнд галт зэвсэг гаргахыг оролдож байсан бол өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтоор зорчигч Э өөрийн эзэмшлийн автомашины ард талын суудлын зөөлөвчин дор 20 кг байгалийн улаан чулуу нууж, хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ.
Уг зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч нар илрүүлсэн байна.
Today.mn