“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд хууль тогтоомжийн эмхэтгэл” хэвлэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 43 секунд
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд хууль тогтоомжийн эмхэтгэл” хэвлэгджээ

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд хууль тогтоомжийн эмхэтгэл” хэвлэгджээ

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд хууль тогтоомжийн эмхтгэл”-ийг шинэчлэн гаргажээ.  

Уг эмхтгэлд Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Зөрчлийн тухай, Нийгмийн даатгалын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудыг багцлан эмхтгэсэн. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн холбогдолтой зарим тогтоол, тушаал, дүрэм, заавар, журмыг оруулахаас гадна ХАБЭА-н 130 гаруй стандарт ХАБЭА-н сургалт зохион байгуулах эрх бүхий байгууллагуудыг жагсаалтыг хавсаргасан аж.   

Энэхүү номыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган” арга хэмжээнд оролцож буй төлөөлөгчдөд үнэгүй тараагдах юм байна.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган”  2019 оны 05 дугаар сарын 20-нд Төрийн ордонд зохион байгуулагдана. Тус чуулганыг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, ажилтан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хяналтын механизмыг сайжруулах, ажил олгогч болон ажилтны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, салбарын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ХНХЯам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс зохион байгуулж буй. 

Гадны хэвлэлүүд манай улсын талаар сөргөөр мэдээлж байна
Гадны хэвлэлүүд манай улсын талаар сөргөөр мэдээлж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.