ЭГИЙН ГОЛЫН МӨС ЦӨМӨРЧ АВТОМАШИНТАЙГАА ЯВСАН ХОЁР ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд
ЭГИЙН ГОЛЫН МӨС ЦӨМӨРЧ АВТОМАШИНТАЙГАА ЯВСАН ХОЁР ИРГЭН АМИА АЛДЖЭЭ

ЭГИЙН ГОЛЫН МӨС ЦӨМӨРЧ АВТОМАШИНТАЙГАА ЯВСАН ХОЁР ИРГЭН АМИА АЛДЖЭЭ

Хөвсгөл аймгийн төвөөс хойд зүгт 107 км-т, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Эгийн голын хоолой” гэдэг газар автомашин мөсөнд цөмөрч хоёр иргэн амиа алджээ.

Тодруулбал, Алаг-Эрдэнэ сумын сумын харьяат иргэн С-ын эзэмшлийн “Королла” загварын суудлын автомашин Эгийн голын мөсөнд цөмөрсөн байна. Бүхээгний орой хэсэг нь цухуйсан бөгөөд дотор нь хүн осолдсон байж болзошгүй гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 12:28 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, хүч нэмэгдүүлэн ажиллахаар Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 14:50 цагт тус тус очиж, мөн өдрийн 16:07 цагт автомашиныг татан гаргасан аж.

Мөсөнд цөмөрсөн машинд байсан 30 настай, эрэгтэй С, 37 настай, эрэгтэй Э нарын цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Улаанбаатарт 15 хэм дулаан байна
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.