Т.Аюурсайхан, Т.Бадрал нар агентлаг толгойлох болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 12 секунд
Т.Аюурсайхан, Т.Бадрал нар агентлаг толгойлох болов

Т.Аюурсайхан, Т.Бадрал нар агентлаг толгойлох болов

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын зарим агентлагийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоо хараахан дуусаагүй байгаа. Өчигдөр Онцгой байдлын  ерөнхий газрын даргаар тус газрын дэд дарга Т.Бадралыг томилсон бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг МАН-ын шинэчлэлийн хорооны даргаар ажиллаж байсан Т.Аюурсайхан толгойлохоор боллоо. Тэрхүү Шинэчлэлийн хороо  гэгч нь ирэх хавар чуулган зарлан хуралдуулж намынхаа дотоод ардчилал, бодлого үйл ажиллагааны  алдаа дутагдлыг зад шүүмжлэх  сураг дуулдаж байсан юм.  Тэгвэл  тус хорооны даргыг  ийнхүү агентлагийн дарга, төрийн албан хаагч  болгов.  Т.Бадралын хувьд ОБЕГ-т олон жил ажилласан туршлагатай хүн гэгдэж байна. Хуучин удирдлага нь  ОБЕГ-т мэргэжлийн бус олон хүн авч ажиллуулсан,  өмчийн зөрчилтэй зэрэг  хэл ам ихтэй байлаа. Т.Бадрал харин энэ бүх алдааг  засч чадна гэж хамт олон нь түүнд итгэлтэй байгаа бололтой.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Ерөнхий сайдад ес хоног үлдээд байна
Ерөнхий сайдад ес хоног үлдээд байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.