Хакухо сүүлийн 35 барилдаанд дараалан ялалт байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 3 секунд
Хакухо сүүлийн 35 барилдаанд дараалан ялалт байгууллаа

Хакухо сүүлийн 35 барилдаанд дараалан ялалт байгууллаа

Мэдээний зураг,Японы мэргэжлийн сумогийн энэ оны гуравдугаар сарын башё үргэлжилж байна. Өнөөдөр 11 дэх барилдаан болж том цолтой бөхчүүдээс Ёкозүна Хакухо озэки Гоэйдог, ёкозүна Харумафүжи комүсүби Миёогирюүг, озэки Котошёогикү м-Точиношинг, озэки Кисэносато м-Тоёоношимаг, комүсүби Тамаваши м-Такаяасүг тус тус давсан аж. Харин нэг унаатай башёг тэргүүлэгчдийн эгнээнд явж байсан Монглын Сэкиваки Тэрүнофүжи өнөөөдөр Кайсэйг барсангүй. Тэрүнофүжи эхний долоон өдөр дараалан давсан бөгөөд түүнээс хойш озэки Кисэносато, маэгаширагийн зургаа дахь бөх Кайсэй нарт унаад байна.

Хару башёг арваннэгэн өдрийн дараах байдлаар ёкозүна Хакухо нэг ч унаагүй тэргүүлж, хоёр унаатай сэкиваки Тэрүнофүжи, гурван унаатай ёкозүна Харумафүжи, озэки Кисэносато, маэгашира Аминишики, Осунаараши, Чиёоотори, Гагамару нар түүний хойноос нэхэж байна.

Өнгөрсөн сард 15 даваатай түрүүлж, эзэн хааны цомыг 33 дахь удаагаа хүртсэн Хакухог өвдөг шороодуулах бөх одоогоор гарч ирээгүй л байна. 69 дэх ёкозүна хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын башёгийн зургаа дахь өдөр Такаяасүд унаснаас хойш 35 дараалан ялаад байгаа юм. Тэрээр дөрөв дэх удаагаа 30 буюу түүнээс дээш дараалан ялалт байгууллаа. Мэргэжлийн сумо домогт их аварга Футаяама 69 дараалан ялж, дээд амжилт тогтоосон. Харин ёкозүна Хакухо 63 дараалан давсан бөгөөд түүний энэ амжилтыг озэки Кисэносато зогсоосон түүхтэй.

Дээд зиндаанд барилдаж буй Монголын бусад бөхчүүдээс Кёкүтэнхо Тоёохибикиг, Кёкүшюүхо Аравашиг давсан бол Токитэнкү Аойямад өвдөг шорооджээ.

Хару башёгийн арваннэгдэх өдрийн дараах байдлаар бөхчүүдийн амжилт

Э.Гүнтөмөр

Эх сурвалж: Mongolcom.mn

МИАТ-ийн захирал Д.Баттөрийн суудал ганхав уу
МИАТ-ийн захирал Д.Баттөрийн суудал ганхав уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.