Тайвань улсад “Зодолдох”залуу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 49 секунд
Тайвань улсад “Зодолдох”залуу

Тайвань улсад “Зодолдох”залуу

 
527-1465450088maxresdefault-(1)
Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Соднодоржийн Сүхболд
 
Нутаг ус, төрсөн газар гэдэг хэний ч нэрийн хуудас байдаг даа
 
-Тэр маргаангүй үнэн. Хоёрын ч зэрэг генерал төрсөн нутагт би мэндэлсэн юм шүү дээ. Өвөрхангай аймгийн Бүрд сумын унаган хүү юмаа, би.
 
Та хотод дунд сургууль төгссөн байдаг…
 
-Тийм ээ, нийслэлийн 49 дүгээр дунд сургууль төгссөн. Намайг цэргийн алба руу уруу татсан хэн ч байхгүй дээ. Зэвсэгт хүчний нэр хүнд дэлхийн түвшинд үнэлэгдэж байсан шинэ зууны эхэнд хөвгүүд бүхэн л цэргийн хүн болох мөрөөдөлтэй байсан гэвэл хол зөрөхгүй. 2007 онд Ахлагчийн сургууль төгсөөд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангиас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа.
 
Тэгээд ажил албаны завсараа мэдлэг боловсролоо дээшлүүлэн суралцаж, спортоор хичээллэж, сүулийн хэдэн жил цаг заваар багатай л байгаа юм аа даа.
 
-Тэгэлгүй яахав, өнөөгийн залуус сурч мэдэхийн төлөө тэмүүлж байна. Үетэнгийнхнээсээ дутах эрх надад яаж байхав. Хамгийн том хоцрогдол бол эрдэм мэдлэгийн хоцрогдол байдаг нь үнэн шүү дээ. БХИС-д суралцаж ерөнхий цэргийн командын офицер мэргзжлээр төгсөөд Зэвсэгт хүчний 336 дугаар ангид салааны захирагчийн алба хашиж байна.
 
Таны спортын  замналыг сонирхож байна?
 
-Дунд сургуулийн сурагч байхдаа чөлөөт бөхөөр хичээллэж байсан маань спортын амт шимтэнд татсан юм байлгүй. Ахлагчийн сургууль төгсөөд ангид ажиллах үеэсээ тулааны спортоор хичээллэсэн юм. Тулааны спорт дотроо олон төрөлтэй тодруулбал, холимог бокс, кик бокс, үндэсний бие хамгаалах монгол-зо гээд 8 төрөл байдаг.
 
Би 60, 65 кг-ийн жинд эдгээр 8 төрөлд бүгдэд нь улсын аваргаар түрүүлж байсан. Анх цэргийн гардан тулаанаар хичээллэж эхэлсэн, удалгүй тулааны спортын бусад төрлүүд рүү орсон юм. У-шу Санда боксын улсын аварга шалгаруулах. тэмцээнд 6 удаа түрүүлсэн.
 
Тулааны спорт хүнд шүү дээ, тэр тусмаа бүх төрлөөр нь хичээллэж амжилт гаргана гэдэг хэцүү биз?
 
-Товчхондоо эр зоригийн спорт юм даа. Цэргийн гардан тулаанаар Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнд анх оролцож, бас байр эзлэж байсан болохоор би энэ төрөлд илүү дуртай. Байлдааны самбо гэж бас бий.
 
Таныг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан гэж сонссон юм байна?
 
-Холимог халз тулааны улсын аварга шалгаруулах тэмцээний 70 кг-д түрүүлж, Тайвань улсад болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болсон. Би улсын аваргаар олон удаа түрүүлж байсан ч санхүүгийн бэрхшээлээс шалтгаалан гадаадын тэмцээнд төдийлэн оролцож байгаагүй юм. Энэ удаагийн Ази тивийн аваргын тэмцээнд эрчимтэй бэлтгэж, өндөр амжилт үзүүлэх зорилт тавьж байгаа.
 
Та гадаадад уралдаан тэмцээнд оролцдоггүй ч гэсэн гадаадад үүрэг гүйцэтгэсэн байх аа?
 
-2009 онд Сьерра-Леон улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн .
 
-Танд спортын өндөр амжилт хүсье.
 
-Баярлалаа.
 
Ярилцсан Б.Зээхүү
Д.Түвшинтөр: “...Бид хувьсал хийхийн тулд гарч ирсэн”
Д.Түвшинтөр: “...Бид хувьсал хийхийн тулд гарч ирсэн”
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.