Зурхай: Хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд
Зурхай: Хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Зурхай: Хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын гуравдугаар сарын 23, Буд гариг. Билгийн тооллын 20, онгоц одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 6:49 цагт мандан, 19:08 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Аюулгүй таван амттаныг нэрлэжээ
Аюулгүй таван амттаныг нэрлэжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.