Нараг ганц бие 500 гаруй ээж дагажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 39 секунд
Нараг ганц бие 500 гаруй ээж дагажээ

Нараг ганц бие 500 гаруй ээж дагажээ

Ганц бие ээж, тэвчээртэй, шантаршгүй, хөдөлмөрч дуучин Нара Фэйсбүүк хуудаснаа “Ганц бие ээжүүдийн групп” нээсэн байна.

Энэ талаар өөрийн цахим хуудаснаа ийн бичээд, ганц бие ээжүүдийг нэгдэхийг уриалсан байна. Түүний энэ уриалгыг хүүхнүүд ч тун дуртай хүлээж авч байгаа бололтой. Учир нь Нара “Happy Single Mommies буюу ганц бие ээжүүдийн групп маань хэдхэн цагийн дотор л 500-аад гишүүнтэй боллоо.
Олон янзын л хүчин зүйлээс ганц бие ээж болцгоосон байна. Гэвч ихэнх нь эрэгтэй хүний хариуцлага хүлээх дургүй үүрэг хариуцлагагүй байдлаас үүдэн ганц бие болсон байгааг харахад харамсалтай л байна.
Хүний охин үрд амьдралых нь хань түшиг тулгуур болоод амьдарж чадахгүй юм бол орцонд нь хүргэж өгөөд буц гэж үг байдаг даа!!!
Гэхдээ би итгэдтэй байна, надад ч гэсэн цөөнгүй тооны ганц бие ээж найз охид байсан харин одоо ихэнх нь сайхан хайр сайхан ханьтай учраад дундаасаа үр хүүхэдтэй болцгоогоод аз жаргалтай сайхан амьдарж байгаа зөндөө сайхан жишээг мэддэг учраас группынхээ гишүүд эдгээр гайхамшигтай сайхан ээж нарыг удахгүй элэг бүтэн аз жаргалтай амьдралтай учирна гэдэгт итгэж байна.” хэмээн бичжээ.

эх сурвалж: Shudarga.mn

	 61 шонхороос үүдэлтэй Катар улсын цэргийн штаб Монголд байрладаг илрэв үү
61 шонхороос үүдэлтэй Катар улсын цэргийн штаб Монголд байрладаг илрэв үү
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.