Л.Энх-Амгалан: МАН-ын 26 гишүүн Хөгжлийн банкны асуудлыг шалгуулахаар АТГ, прокурорт өргөдөл гаргаж байсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 49 секунд
Л.Энх-Амгалан: МАН-ын 26 гишүүн Хөгжлийн банкны асуудлыг шалгуулахаар АТГ, прокурорт өргөдөл гаргаж байсан

Л.Энх-Амгалан: МАН-ын 26 гишүүн Хөгжлийн банкны асуудлыг шалгуулахаар АТГ, прокурорт өргөдөл гаргаж байсан

Хөгжлийн банкнаас нийтдээ 960 тэрбум төгрөгийн зээл аваад эргүүлж төлөхгүй байгаа томоохон бизнесменүүд, нэр бүхий улс төрчидтэй холбоотой асуудал олны анхаарлыг ид татаж байна. Бондноос орж ирсэн мөнгийг зээл нэрээр авч, зориулалтын дагуу ашиглаагүй, эргүүлж төлөхгүй байгаа эдгээр улс төрчид, томоохон бизнесменүүдтэй хариуцлага тооцохыг олон нийт шаардаж, өнөөдөр “Өрийг нь өөрсдөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг Туушин зочид буудалд зохион байгуулж байна.

Энэ хэлэлцүүлэгт Монгол банк, Хөгжлийн банкны удирдлагууд, Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийн гишүүд, улс төрийн нам, иргэний нийгмийн төлөөллүүд оролцож байна.

Энэ үеэр Хөгжлийн банкыг 2015 онд шалгах ажлын хэсгийг ахалж байсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Л.Энх-Амгалан ноцтой мэдээлэл өглөө. Тэрээр “ Хөгжлийн банкны энэ асуудал өнөөдөр дурьдагдаж байгаа асуудал биш. Өмнө нь яригдаж байсан бөгөөд анх удаагаа олон нийтийн анхаарлыг татаж байна. УИХ-аас 2015 онд ажлын хэсэг байгуулагдаж шалгалт хийсэн. Энэ үед маш ноцтой зөрчлүүд илэрсэн.

Тухайлбал, Самуурай бондны мөнгө Монголд орж ирэхдээ 50 сая ам доллар дутуу орж ирсэн. Үүнээс гадна Засгийн газрын тогтоолгүйгээр маш олон зээл гаргасан. Гаргасан зээлээ Монгол банкны мэдээллийн санд бүртгээгүй. Үүнээс болж энэ зээлүүд эрсдэлд орсон. Мөн бондны мөнгийг мөнгө хүүлэх эх үүсвэр болгож байж болзошгүй байсан.

Мөн 1.5 тэрбум долларыг Худлаа хөгжлийн банк, Улаанбаатар банк гэсэн хоёрхон банкинд маш бага хүүтэйгээр байршуулсан. Ажлын хэсэг энэ мэтчилэн маш олон алдаа завхарлыг илрүүлж дүгнэлт гаргасан. Гэвч ажлын хэсэгт орж ажилласан гишүүд дүгнэлтэн дээр гарын үсэг зураагүй. Тиймээс тухайн үед сөрөг хүчнээр ажиллаж байсан МАН-ын 26 гишүүн гарын үсэг зурж, ажлын хэсгийн дүгнэлтийг АТГ, Прокурорт өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байна. 2016 оны УИХ-ын сонгуульд МАН олонхи болж, Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ажлын хэсгийн дүгнэлтээ хүргүүлсэн. Тухайн үед Ж.Энхбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг дахин байгуулсан. Яг л өмнөх ажлын хэсэгтэй адилхан дүгнэлт гарсан хэмээн мэдээлэл өглөө.

Иргэн Т.Тэгш-Өлзий гэр хорооллын айлуудын дэлгүүрт тавьсан өрийг тэглэж өгчээ
Иргэн Т.Тэгш-Өлзий гэр хорооллын айлуудын дэлгүүрт тавьсан өрийг тэглэж өгчээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.