“ФИФА”-гийн өндөр албан тушаалтнууд луйвар, рэкетийн хэргээр баривчлагдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 40 секунд
“ФИФА”-гийн өндөр албан тушаалтнууд луйвар, рэкетийн хэргээр баривчлагдлаа

“ФИФА”-гийн өндөр албан тушаалтнууд луйвар, рэкетийн хэргээр баривчлагдлаа

 

Швейцарийн цагдаа нар өнгөрсөн лхагва гаригт Дэлхийн хөлбөмбөгийн холбоо буюу “ФИФА”-гийн өндөр албан тушаалтнуудыг Цюрих хотноо саатуулжээ. Т  ус байгууллагын ээлжит хуралдаанд оролцохоор ирсэн тэдгээр түшээдийг зочид буудалд байхад нь гэнэт баривчилжээ. Тэднийг мөнгө угаасан, луйвар хийсэн, рэкетэлсэн зэрэг олон хэрэгт буруутгаж байгаа юм байна. 


 

Хэрэв буруутайг нь тогтоовол доод тал нь 20 жил хорих ял оноох аж. Баривчлагдсан хүмүүс дунд Коста-Рикагийн иргэн Эдуардо Ли, Кайманы арлын иргэн Жеффри Уабб, Тринидад ба Тобаго улсын иргэн Жек Уорнер зэрэг олон хүн байгаа аж. Тэднийг гэмт хэрэгтнийг солилцох хөтөлбөрийн хүрээнд АНУ-д шилжүүлэн өгсөн байна. Авлигачдын тоонд багтаагүй ФИФА-гийн Ерөнхийлөгч Сепп Блаттер энэхүү хэргийн дараа авлигын хэрэгт холбогдсон хэн бүхнийг холбооноосоо хөөнө, цаашид авлигатай хатуу тэмцэнэ хэмээн мэдэгджээ.

 

“ФИФА’’-гийн тэргүүнийг сонгох хурал болохоос хоёр хоногийн өмнө ийнхүү олныг хамарсан баривчилгааг явуулжээ. Дэлхийн хөлбөмбөгийн тэргүүнд хоёр хүнийг нэр дэвшүүлсэн байсан нь одоогийн Ерөнхийлөгч Йозеф Блаттер, Иорданы хунтайж Али бин аль-Хуссейн нар аж. Й.Блаттер 1998 оноос хойш тус албыг хашиж иржээ. Швейцарийн Цюрих хотноо жил бүр Дэлхийн хөлбөмбөгийн дээд удирдлагын хурлыг зохион байгуулдаг уламжлалтай юм байна.

 

ЭХ СУРВАЛЖ : TIMES.MN

Герман моделийн ээлжилт нүцэглэлт
Герман моделийн ээлжилт нүцэглэлт
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.