Хармаг жимсийг хайчлан түүгчдэд хяналт тавих цаг болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 21 секунд
Хармаг жимсийг хайчлан түүгчдэд хяналт тавих цаг болжээ

Хармаг жимсийг хайчлан түүгчдэд хяналт тавих цаг болжээ

Хармаг жимс  Ховд, Баянхонгор, Говь-Алтайн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговь аймгийн ихэнх нутгийн нуур, тойрмын зах, элсэн хөрстэй хотгор, гуу жалга, хужир марзтай газарт хэвтээ ишнээс олон салаалж ургадаг. С витамины агууламж өндөртэй уг жимсийг говийнхон  гар аргаар түүдэг бөгөөд жимслэх хугацаа нь тийм ч удаан үргэлжилдэггүй учир хорхойгоо дарах төдийхнөөр байгалиас хүртсээр ирсэн. 

Гэтэл сүүлийн жилүүдэд урд хөршийн ченжүүд  иргэдийн гар дээрээс үнэтэй авах болсноор Хармаг жимс мөхлийн эрмэг дээрээ тулаад байна. Тодруулбал, Хармаг жимсний мод өргөслөг, түүхэд бэрхшээлтэй учир иргэд  резин бээлий өмсөж, модлог ишүүдээр нь хайчлан  авдаг аж

 

Ченжүүд иргэдийн гар дээрээс модлог хэсэгтэй жимсийг тэр чигээр нь авч, дараа нь шигших замаар ангилдаг учир аль аль талдаа асуудал үүсдэггүй байна. Иргэдийн гар дээрээс ченжүүд нэг кг-ыг нь 3-8 мянган төгрөгөөр авдаг авдаг бөгөөд модлог ишнийх нь граммыг хасдаггүй гэх. 

Нэгэн үес  гар аргаар алт  олборлохоор явдаг байсан говийнхон сүүлийн жилүүдэд хармаганд баг үүсгэн олноор явах болжээ. Харамсалтай нь тэдгээр жимсчид зөвхөн хармагны модны  хожуулыг үлдээн,  олон салаалж ургасан жимстэй ишнүүдийг тэр чигээр тайрч оддог байна. Жимсчид эхэндээ ойр тойрны нутгаараа явдаг байсан бол  ургах боломжийг нь тасалснаас үүдэн Шаргын говийг хүртэл зорьдог болсон гэх. 

Өнөө маргаашдаа ашиг олох аминчхан  үзлийн балгаар хэдэн арван жил цэцэглэж, үр жимсээ өгсөөр ирсэн Хармагны бутууд  огтолж түүсний улмаас  дахин хэзээ ч жимслэхээргүй болсоор байгааг байгаль хамгаалагчид сануулж байна. 

Урд хөршийн ченж нарын аманд унасан энэ байдлыг төрийн зүгээс анхааран үзэх нь цаг болжээ. Хармаг жимсийг түүх, худалдаалах ажлуудад хяналт тавихгүй бол хэдхэн жилийн дотор устаж алга болох дээрээ тулаад байгааг энд сануулууштай. 

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn
 
 
Машин доторх гурван галзуу бүсгүй
Машин доторх гурван галзуу бүсгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.