Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 7102 хүнд шинжилгээ хийхэд 1143 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн нь 1052 Улаанбаатар хотод, 91 орон нутагт байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 60372 боллоо.
Мөн гурван иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт болж байна.
- 67 настай эмэгтэй
- 80 настай эрэгтэй
- 43 настай эрэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Сүүлийн 24 цагт 685 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 51448 болов.
Хүнд хэлбэрийн 462, маш хүнд 122 хүн байна.