АН-ын залуус баярын хурлаа бантан болгов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 51 секунд
АН-ын залуус баярын хурлаа бантан болгов

АН-ын залуус баярын хурлаа бантан болгов

 

Ардчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ойн баярын хурал Соёлын төв өргөөнд 11:00 цагт эхэлсэн билээ. 

Тэгвэл баярын хурлын нээлтийн үеэр Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүн М.Мөнхжаргал тэргүүтэй залуус хурлын танхимд "Залуучуудынхаа үгийг сонсохыг шаардаж байна", “Цонх хаалгаа нээ”, “Залуустаа зайгаа тавьж өг” гэх зэрэг лоозон барьж, ихэд эсэргүүцсэн юм. 

Намынхаа залуусын энэхүү үйлдлийг Ардчилсан намын гишүүд дэмжигчид эсэргүүцэн тэдний барьж байсан лоозонг урж, хурлын танхимаас хөөж гаргаад баярын хурлаа үргэлжлүүлж байна. 

Ямартай ч АН-ын залуус баярын хурлаа бантан болгоод зогсохгүй ахмадуудынхаа уурын нэлээд барав бололтой. 



Эх сурвалж : www.mminfo.mn

Ачааны машины замын хөдөлгөөнд оролцох түр зөвшөөрлийг цахимаар авдаг боллоо
Ачааны машины замын хөдөлгөөнд оролцох түр зөвшөөрлийг цахимаар авдаг боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.