Босоогийнхон Хятад бизнес бүлэглэлтэй холбоотой хурандаа нарын нэрсийг зарлана гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 19 секунд
Босоогийнхон Хятад бизнес бүлэглэлтэй холбоотой хурандаа нарын нэрсийг зарлана гэв

Босоогийнхон Хятад бизнес бүлэглэлтэй холбоотой хурандаа нарын нэрсийг зарлана гэв

“Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн 4 хүнийг Эрүүгийн цагдаагийн газраас БНХАУ-ын иргэнийг сүрдүүлж, их хэмжээний мөнгө завшсан хэрэгт сэжигтнээр татагдан хорисон талаар мэдээлж байсан билээ.Тэгвэл энэ асуудлаар энэхүү асуудлаар тус байгууллагаас өөрийн цахим хуудсандаа тайлбар гаргажээ.

Босоо Хөх Монгол бүлгэмийн Удирдах Зөвлөл-ийн гишүүн Төмөрхуяг БНХАУ-н иргэн Лю-Дуншинд зарсан машины үлдэгдэл мөнгө болох 30 сая төгрөгөө олж авч чадахгүй жил дамнаад байж байтал тэдний компанид санхүүжилт орж ирлээ гэсэн мэдээ компаниас нь аваад гурван нөхрөө дагуулаад очиход захирал Лю-Дуншинь Хятадад байгаа. Ойрд холбогдохгүй байгаа. Өөрийг нь ирэхээр үлдэгдэл мөнгөө өгье гэсэн хариуг орлогч захирал нь өгчээ. Яахаараа тийм юм байдгийн, миний амьдрал бас хохирч байна. Миний машин ломбардны хүүнд хураагдаж байна мөнгө орж ирснийг чинь мэдэж байна гээд хийсэн гэрээгээ үзүүлээд орлогч захирал Цо-жинь-с нэхэж байгаад 30'сая төгрөгөө аваад явсан хойгуур нь хятадуудтай сүлбэлдсэн нэр бүхий цагдаагийн хурандаанууд нэгдэж Төмөрхуяг ба түүний гурван нөхөрт дээрмийн хэрэг нээж эрүү үүсгэн 461-р ангид хориулаад ЭЦГ-н ахмад Амарбат гэгч 1988 онд төрсөн  байцаагч шалгахаар болсон байна. Энэ хооронд захирал Лю дуншинь ирээд болсон байдлыг сонсож мэдээд өөрийн биеэр ЭЦГ ирж би Төмөрхуягт өртэй байсан. Боломжгүй учраас удаасан. Надаас авах ёстой байсан мөнгөө миний орлогч захирал Цо-Жинь-с авсан байсныг мэдлээ. Одоо бид гомдолгүй, манай ажилчдыг цохиж зодоогүй гэсэн хүсэлт баталгаа гаргаж өгөхөд нь Амарбат уурлаж, наад өргөдлийг чинь хүлээж авах боломжгүй, тэгвэл та нарыг залилангийн хэргээр шалгаж шоронд хийнэ. Босоо Хөх Монгол бүлгэм хятадуудыг дээрэлхдэг. Та нар бусад хятадуудаа бодоод дуугай байж бай. Эднийг бүгдийг нь том бүлэглэл болгож баталгаажуулаад шоронд хориод хатаагаад өгье гээд Лю-Дуншинээс өргөдлийг нь аваагүй байна. Тэгээд хоригдсон 4 хүний гэрт нэгжлэг хийж бүх эд хөрөнгө оймс гутлыг нь эргүүлж шалгаж нэгжээд зөвшөөрөлтэй ангийн буу, хадам ээжийнх нь тэтгэвэрийн 200'000₮-г хүртэл хурааж аваад явжээ. Энэ үйл ажиллагаа нь Босоо Хөх Монгол бүлгэм УИХ, ЗГ-с гаргасан шийдвэрүүдийг эсэргүүцэж, Ноён-Уулыг хамгаалахаар тэмцсэний хүчинд 5сарын 16-нд Захиргааны хэргийн шүүхээр Ноён-Уулын алтны ордыг ашиглах луйврын гэрээг цуцлуулж чадсан, Монголын удамын санд ноцтой хохирол учруулж байгаа ураны эсрэг зориглон зогсож, мөн 2016 оны 5 сарын 14 нд БХМ бүлхэм эх орончдын анх дугаар чуулган зохион байгуулж үүнээс гаргасан 1000 эх орончдын гарын үсэгтэй ерөнхийлөгч элбэгдорж. Улсын ерөнхий прокурор Энхамгаланд. Засгийн газрын халашгүй байдлын хороонд офшор данстангуудыг шалгуулах хариуцлага тооцуулах тэр дундаа Монгол улсын нэр хүндийг газарт унагааж улс үндэстний аюулгүй байдлыг ноцтой зорчиж ард түмнийг амьтан чинээ тоолгүй гутаан доромжилж байгаа С.Баярцогтын талаархи шаардлага бичгийг хүргүүлснээс болж манай эх оронч залуусыг ард түмэнд буруутан гэмтэн болгон харагдуулах, Босоо Хөх Монгол бүлгэмийн гишүүдийг хоморголон баривчилж тэднийг нухчин дарах гэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа болох нь харагдаж байна. Удахгүй хятадын бизнес бүлэглэлтэй холбоотой ажилладаг хурандаа нарын нэрийг зарлах болно гэжээ.

Эх сурвалж: etoim.mn

Д.Сумъяабазар: Нийтийн тээврийн дэд бүтцийг орчин үеийн технологийн дэвшлээр хөгжүүлнэ
Д.Сумъяабазар: Нийтийн тээврийн дэд бүтцийг орчин үеийн технологийн дэвшлээр хөгжүүлнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.