Гэрлийн хурд гэм дагуулдаг юм, Ц.Идэрбат аа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 6 секунд
Гэрлийн хурд гэм дагуулдаг юм, Ц.Идэрбат аа

Гэрлийн хурд гэм дагуулдаг юм, Ц.Идэрбат аа

Аливаа улстөрч цаг хугацаандаа, шат шатаа гишгэж явбал хэтийн замд нь өлзийтэй л байдаг. Одоо түүний шат, шат дутуу гишгээд яаран сандран гүйж яваа алба бол Монгол Улсын төрийн эрх барих хамгийн дээд байгууллага. Дурдахын шалтгаан нь тэр ямар нэг өрсөлдөгчгүйгээр мандат авсан шигээ том дэмжлэг дор УИХ-д орох магадлал өндөр болжээ.

Хамгийн ойрын жишээ гэвэл Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар байна. Ч.Сайханбилэг гэхэд 26-хан настай УИХ-ын гишүүний, 29-хөн настай Төрийн сайдын суудалд очиж, Ерөнхий сайдын суудал хүртэл яаран гүйсэн. Өнөөдөр эх орондоо ч ирэх эрхгүй тэнүүчилж явна. С.Баярцогт 24-хөн настай депатут болж байсан цагаас хойш төрийн бүү хэл амьдралын учир таниагүй насандаа төрийн өндөр дээд албыг дараалан хашсан. Гэвч өнөөдөр энэ хоёр эрхэм ид төрийн жолоо атгах насандаа эрх чөлөөтэй ч амьдрах эрхгүй явна. Энэ бол олон мянган жилийн түүхтэй Монгол төрийн өндөр дээд алба. Зөвийг нь түших, бурууг нь түлхэх сүлд туг ч гэж бий. Ирээдүйн түшээ маань тунгаан бодож, гишгэсэн мөрөө эргэн харж явна биз ээ.

Энэ бүх зүйлийг дурдахын сацуу түүнийг У.Хүрэлсүхийн ойрын хүн гэж байна. Няцаах аргагүй үнэн байх. Түүнээс бус Ц.Идэрбатад ах намд гайхуулаад байх гавьяа үгүй. Үнэнийг хэлэхэд байгуулсан гавьяа байхгүй, тарьсан гай ч үгүй нэг нөхөр гэрлийн хурдаар Төрийн эрх байгууллага руу айсуй. Гэвч гэрлийн хурд гэм дагуулдаг юм шүү, Ц.Идэрбат аа.

Эх сурвалж: Түмэн.мн

ЗӨВЛӨГӨӨ: 1-6 сартай хүүхдэд цэр ховхлох, шингэлэх эм бэлдмэлийг дур мэдэн өгч болохгүй
ЗӨВЛӨГӨӨ: 1-6 сартай хүүхдэд цэр ховхлох, шингэлэх эм бэлдмэлийг дур мэдэн өгч болохгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.