Новосибирскт саатсан онгоцны учир ба Г.Жаргалсайхан гэж хэн бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 56 секунд
 Новосибирскт саатсан онгоцны учир ба Г.Жаргалсайхан гэж хэн бэ?

Новосибирскт саатсан онгоцны учир ба Г.Жаргалсайхан гэж хэн бэ?

УИХ-ын гишүүн М.Зоригт Зам тээврийн сайдаар очсоноос хойш тус салбарыг тойрсон дуулиан тасрахаа байлаа. Зорчигчдодоо урьчилж мэдэгдэлгүйгээр онгоцыг гурван цаг саатуулсан гэх Новосибирскийн хэрэг МИАТ-ын захирлыг ажилгүй болгоход хүргэлээ. Тодруулбал уржигдар МИАТ-ын захирал Г.Жаргалсайханыг тэтгэвэрт нь суулгах нэрээр албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Харин Г.Жаргалсайхан нь албан тушаалаасаа буусан даруйдаа салбарын сайдаа матаж, хэрэгт хутгаж орхисон юм. Энэ мэт олны анхаарлыг татаж буй үйл явдлын эргэн тойрон дахь мэдээлэл ба МИАТ-ын захирал асан Г.Жаргалсайханы тухай 24 баримтыг хүргэж байна.

1. 2015.10.03-ны өдөр: Улаанбаатар-Москва-Берлин чиглэлд нислэг хийсэн МИАТ компанийн онгоц ОХУ-ын Новосибирск хотод газардаж 24 зорчигчоо буулгаснаас тус хотод гурван цаг саатжээ.

 
2. Онгоцыг Новосибирск хотод болж буй Монголын соёлын өдөрлөгт НЗДТГ-ын 24 төлөөлөгч оролцох ёстой байсан бөгөөд тэднийг буулгахын тулд ийнхүү саатуулсан байна. Гэхдээ энэхүү буултыг МИАТ-ын удирдлагууд болон нийслэлийн удирдлагууд нэг сарын өмнө тохиолцсны үндсэн дээр хийсэн аж.


3. Тус онгоцонд зорчиж явсан зорчигч Новосибирск хотод гурван цаг саатаж буйгаа мэдээлснээр олны анхаарлыг татсан энэхүү асуудал олонд дэлгэгдэв.


4МИАТ компни Новосибирск хотод газардаж, саатах талаараа зорчигчдод урьдчилан мэдэгдээгүй аж.  


5. 2015.10.06-ны өдөр: Улаанбаатар-Берлин чиглэлд ниссэн МИАТ-ын онгоц замдаа Новосибирскт саатсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдснаас гурав хоногийн дараа чухам ямар шалтгаанаар нислэг саатсан тухай ЗТЯ болон МИАТ-ын удирдлагууд албан ёсны мэдээлэл өгөв.


6. Нислэг хоцорсны улмаас гарсан зардал нь 1,600 евро болсон бөгөөд холбогдох журмын дагуу шийдвэрлэжээ.


7. Харин онгоц саатсны улмаас Берлинд хүрэх ёстой байсан зургаан зорчигч нислэгээсээ хоцорсон байна. МИАТ-ын зүгээс хоцорсон зорчигчдийн зардлыг холбогдох журмынхаа хүрээнд барагдуулжээ.


8. ЗТЯ-ны Тээврийн хяналт, бүртгэлийн газрын дарга Н.Жаргал “Бид холбогдох бүх бичиг баримтуудыг нь шалгаад энэ асуудал хууль дүрмийн дагуу байна гэж үзсэн. Мөн МИАТ компанитай ойлголцолд хүрлээ. Бид МИАТ компанид үүрэг өгсөн бөгөөд цаашид тусгай захиалгын нислэг боллоо гэж бодвол бусад байгууллагуудтай уялдаа холбоогоо сайжруулах, зорчигчдын цагийг тооцоолж үйл ажиллагаагаа зохицуулах, урьдчилж мэдээлэх ёстой” хэмээн албан ёсоор мэдээлсэн.


9. 2015.10.08-ны өдөр: Мэдээлэлгүй 140 гаруй зорчигчид гурван цаг илүү саатаж, 10 гаруй зорчигч цааш нислэгээс хоцрох нь асуудал биш үү” хэмээн салбарын сайд жиргэж байлаа.


10. 2015.10.12-ны өдөр: Зам тээврийн сайд М.Зоригт “МИАТ-ийн онгоц зорчигчдод урьдчилан мэдэгдэлгүйгээр Новосибирскт гурван цаг саатсан тул МИАТ-ын захирал Г.Жаргалсайханд арга хэмжээ авах болно" гэдгээ мэдэгдсэн. 


11.2015.10.19-ны өдөр: ИНЕГ-ын ТУЗ хуралдаж “МИАТ” ТӨХК-ийн захирал Г.Жаргалсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв


12. Түүний ажлаас нь чөлөөлөх болсон шалтгааныг Г.Жаргалсайхан нь тэтгэвэртээ гарах хугацаа болсон хэмээн тайлбарласан ч Новосибирск хотод МИАТ-ын онгоц 3 цаг саатсан асуудал гол үндэслэл болсон.


13. Тэрбээр М.Зоригт сайд Голомт банканд мөнгө шилжүүлээгүй улмаас намайг ажлаас чөлөөлөх байх гэх утга бүхий мэдээллийг хийсэн нь олны анхаарлыг татав.


14. Новосибирскт саатсан онгоцны талаар МИАТ-ын захирал асан Г.Жаргалсайхан “Саяын нислэгийн тухайд манай онгоц 100 хүнтэй зорчсон бөгөөд Новосибирскээс 30 гаруй зорчигч суулган, орлогоо нэмэгдүүлсэн. Энэ бол байдаг л нэг бизнесийн хэлбэр” хэмээн тайлбарласан юм.


15. Мөн тэрбээр “Зам тээврийн яам буруу зөрүү ойлголттой байгаа юм уу ямартай ч онгоцыг замд нь буулгасныг буруу гэж үзээд байх шиг байна хэмээн ярьжээ.   

 

Г.ЖАРГАЛСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ?

 

16. Г.Жаргалсайхан нь 1952 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн.


17. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.


18. Тэрбээр удам дамжсан нисэгч бөгөөд аав Дугарын Гунгаа нь  Монгол Улсын баатар, Монгол Улсын анхны Гавьяат нисгэгчдийн нэг байжээ.


19. 1977-1981 онд Ленинград хотын Иргэний агаарын тээврийн Академийг инженер-нисгэгч мэргэжлээр төгссөн. Инженер нисгэгч мэргэжилтэй.


20. Орос, англи хэлтэй. Монголын иргэний агаарын тээврийн салбарт 30 гаруй жил ажиллаасан туршлагатай нэгэн аж.


21. Г.Жаргалсайхан 1972-1974 онд Архангай аймаг дахь Нисэх онгоцны буудалд АН-2 онгоцны хоёрдугаа нисгэгчээс ажлын гараагаа эхлэж байжээ.  


22. Г.Жаргалсайхан нь 2012 оны 11 дүгээр сард МИАТ-ын захирал болжээ.


23. Г.Жаргалсайханыг тус газрын даргаар томилогдсны дараахан түүнтэй холбоотой сөрөг мэдээлэл ихээр гарах болсон. Тухайлбал тус газрын нисэхийн аюулгүй ажиллагааны албанд байцаагчаар түүний эхнэрийг ажилладаг, бүх салбар хэлтэст ах дүү нар нь ажилладаг эрх ашгийн зөрчилтэй гэх мэдээллүүд хөвөрсөөр байсан.


24.Өнгөрсөн жилүүдэд Г.Жаргалсайхан захирлын тушаалаар  Баянхонгор аймгийн “Нүхт-тур” компанид 200 сая төгрөгийг  шилжүүлдэг байсан гэх мэтчлэн санхүүгийн хэргийн шинжтэй үйлдэл олон байгаа учир АТГ-т шалгуулна хэмээн тус газрын Бодлогын хэлтсийн дарга С.Билэгсайхан мэдээлж байжээ.

Б.Энхжин

Эх сурвалж: 24tsag.mn

Л.Гантөмөр: Монгол инженерүүд Япончуудаас илүүг бүтээж Японы ачыг хариулна
Л.Гантөмөр: Монгол инженерүүд Япончуудаас илүүг бүтээж Японы ачыг хариулна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.