Аль тойрог руу хэн хэн тэмүүлнэ вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 59 секунд
Аль тойрог руу хэн хэн тэмүүлнэ вэ?

Аль тойрог руу хэн хэн тэмүүлнэ вэ?

http://www.tumen.mn/upload/2015/10/23/
 
УИХ-ын  ээлжит сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдлээ. 2016 он УИХ-ын сонгуулиас 6 сарын өмнө сонгуулийн 

хуулийг өөрчлөх ёстой. УИХ  дах  улс төрийн намуудын байр суурийн зөрчил нь магадгүй УИХ-ын сонгуулийн тухай хуульд  зарчимын томоохон өөрчлөлт оролгүйгээр 2016 оны сонгуультай золгох бололтой. Өдгөө хүчин төгөлдөр  мөрдөгдөж байгаа хуулиар УИХ-ын сонгуулийн хуулиар   сонгуулийн тогтолцооны холимог систем үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл УИХ-ын 76 гишүүний 48 гишүүнийг томсгосон тойргоос буюу можаритор системээр  сонгох,  үлдсэн 28 гишүүнийг намын жагсаалтаас тухайн намын авсан саналын хувиар буюу порпорциональ системээр сонгох ёсто байгаа. 2016 оны сонгуулиар энэ нөхцөлд өөрчлөлт орохгүй байх гэж ажиглагчид үзэж байна. Мөн энэ хуулиар 2016 оны 1 сарын 1-ээс өмнө нэр дэвших сонирхолтой хэн боловч олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, хандив туслалцаа үзүүлэх, бэлэг тараахыг  хориглосон байдаг.

Тэгвэл тойрогт нэр дэвших, мөн намын жагсаалтанд багтан нэрээ бичүүлэх сонирхолтой хүмүүс алт хэдийнэ парламентэд суудалтай намын дарга нарын өрөөгөөр эргэлдэж,  зарим нь хэдийнээ нэр дэвших “Виз”-ээ авсан бололтой  тойрогтоо “ажиллаад” эхлэсэн байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт “Дэм дэмэндээ” аяныг эхлүүлэн, иргэдтэй уулзалт зохион байгуулан, тэдэнд хувцас хунар тараахыг ажлыг идэвхтэй хийж байгаа ШӨХТГ-ын дарга асан О.Магнайг энд нэрлэж болно. Тэрбээр СХД-д нэр дэвшихээ ийнхүү ил далдаар нэгэнт зарлаад байгаа бололтой. Магадгүй О.Магнай ийн СХД-ийн иргэдэд хандсан ажлууд хийж эхлэсэн нь түүнийг АН-ын дарга З.Энхболдтой ойлголцон СХД-д нэрээ дэвшүүлэх мандатаа эртнээс авч чадсан байх гэж хэлэх хүмүүс олон байна.

Эрдэнэт хот буюу Орхон аймагт  2016 он сонгуулиар нэрээ дэвшүүлэн өрсөлдөнө

УИХ-ын  ээлжит сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдлээ. 2016 он УИХ-ын сонгуулиас  6 сарын өмнө сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой. УИХ  дах  улс төрийн намуудын байр суурийн зөрчил нь магадгүй УИХ-ын сонгуулийн тухай хуульд  зарчимын томоохон өөрчлөлт оролгүйгээр 2016 оны сонгуультай золгох бололтой. Өдгөө хүчин төгөлдөр  мөрдөгдөж байгаа хуулиар УИХ-ын сонгуулийн хуулиар   сонгуулийн тогтолцооны холимог систем үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл УИХ-ын 76 гишүүний 48 гишүүнийг томсгосон тойргоос буюу можаритор системээр  сонгох,  үлдсэн 28 гишүүнийг намын жагсаалтаас тухайн намын авсан саналын хувиар буюу порпорциональ системээр сонгох ёсто байгаа. 2016 оны сонгуулиар энэ нөхцөлд өөрчлөлт орохгүй байх гэж ажиглагчид үзэж байна. Мөн энэ хуулиар 2016 оны 1 сарын 1-ээс өмнө нэр дэвших сонирхолтой хэн боловч олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, хандив туслалцаа үзүүлэх, бэлэг тараахыг  хориглосон байдаг.

Тэгвэл тойрогт нэр дэвших, мөн намын жагсаалтанд багтан нэрээ бичүүлэх сонирхолтой хүмүүс алт хэдийнэ парламентэд суудалтай намын дарга нарын өрөөгөөр эргэлдэж,  зарим нь хэдийнээ нэр дэвших “Виз”-ээ авсан бололтой  тойрогтоо “ажиллаад” эхлэсэн байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт “Дэм дэмэндээ” аяныг эхлүүлэн, иргэдтэй уулзалт зохион байгуулан, тэдэнд хувцас хунар тараахыг ажлыг идэвхтэй хийж байгаа ШӨХТГ-ын дарга асан О.Магнайг энд нэрлэж болно. Тэрбээр СХД-д нэр дэвшихээ ийнхүү ил далдаар нэгэнт зарлаад байгаа бололтой. Магадгүй О.Магнай ийн СХД-ийн иргэдэд хандсан ажлууд хийж эхлэсэн нь түүнийг АН-ын дарга З.Энхболдтой ойлголцон СХД-д нэрээ дэвшүүлэх мандатаа эртнээс авч чадсан байх гэж хэлэх хүмүүс олон байна.

Эрдэнэт хот буюу Орхон аймагт  2016 он сонгуулиар нэрээ дэвшүүлэн өрсөлдөнө гэдгээ сүр дуулиантай зарлан, Ард түмнээ хайрлая нэртэй шинэ нам байгуулаад авсан Л.Гүндалайг энд нэрлэж болно.

Харин Завхан аймгийн хувьд Нарантуулын “босс” Ш.Сайхансамбуу  хэдийнээ онилон,  сонгуулийн “сурталчилгаа”-гаа эхлүүлээд байгаа гэнэ. Гэхдээ тэрбээр МАН-аас нэр дэвших үү, бие даан нэр дэвшихээ гэдэг өдгөө тодорхой болоогүй байгаа ажээ. Хэрэв Ш.Сайхансамбуу бие даан нэр дэвших нь үнэн бол  МАН-тайгаа ойлголцож чадаагүй гэж үзэх үндэслэл бий болж байна.

Дархан-Уул аймагт АН-ын дарга Н.Мөнхдаш нэрээ дэвшүүлэх нь тодорхой бололтой. Тэрбэр саяхан АН-ын төвийн бүсийн чуулга уулзалтыг Дархандаа зохион байгуулсан. Энэ чуулганд АН-ын дарга З.Энхболд, тэргүүтэй УИХ-ын гишүүд оролцсон нь дээрх таамаглалыг илүү бодитой  болгож байна. Мөн Дархан-Уул аймагт  МАН-аас гарч  МАХН-д элсэн өрсөн Ж.Сүхбаатар эл намаасаа нэр дэвших байх гэж агиглагчид таамаглаж байна.

Ховд аймгаас  нэр дэвшин УИХ-ын гишүүн болохыг хүссэн хүмүүс  цөөнгүй байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Батцогт,  ИХШХЕГ-н дарга асан Б.Пүрэвдорж,  МУЗГ-ын эдийн засгийн зөвлөлийн гишүүн, Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга Б.Очбадрах, УИХ дах МАН-ын бүлгийн зөвлөх, “Торгон нутаг” клубын тэргүүн О.Батнасан нарын нэрийг дурьдаж болно. Энд нэр нь гараагүй ч өнгөрсөн  3 жил Ховд аймгийнхаа хөгжлийн төлөө ажилласан “Ховд хөгжил сан”-ийн тэргүүн Ш.Адьшаад Ховдчууд ам сайтай юм билээ. Түүнийг нэрээ дэвшүүлсэн тохиолдолд Ховдын 2 мандатын нэгийг гарцаагүй авах хүний нэг гэж ажиглагчид үзэж байна.

Ямартай ч одоогоор олон нийтэд ил болсон эдгээр хүмүүс 2016 оны УИХ-д сонгогдохоор сонгуулийн ажилдаа одооноос сэтгэл шуулуудан орсон байна. Удахгүй аймаг дүүргүүдэд нэр дэвшин гишүүн болох сонирхолтой хүмүүсийн нэр олон нийтэд ил болох бизээ. Тэр тухайд нь дахин мэдээлэх болно.

 

А.Гал

Ugluu-logo2015

Хан-Уул дүүргийн “Баялаг бүтээгч”-д татвар, нийгмийн даатгалын шинэчилсэн хууль тогтоомжийг таниулах багц сургалтыг зохион байгууллаа
Хан-Уул дүүргийн “Баялаг бүтээгч”-д татвар, нийгмийн даатгалын шинэчилсэн хууль тогтоомжийг таниулах багц сургалтыг зохион байгууллаа
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.