Дархан-Уул аймгийн анхан шатны шүүх хууль бус тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 4 секунд
Дархан-Уул аймгийн анхан шатны шүүх хууль бус тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ

Дархан-Уул аймгийн анхан шатны шүүх хууль бус тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ

14430818745603ae92a1e8eДархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хууль бусаар хуралдаж аймгийнхаа хоёр удирдлагыг чөлөөлж, оронд нь хийсэн томилгоог Дархан-Уул аймгийн анхан шатны шүүхээс түдгэлзүүлэх шийдвэрийг гаргажээ. Нэхэн санавал өнгөрөгч сарын 31-нд Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн бүрэн эрхийнхээ хүрээнд ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлыг зарлажээ. Уг нь бол Дархан-Уул аймгийн ИТХ 11 тэргүүлэгчтэй юм байна. Гэвч тэргүүлэгчдийн ирц бүрдээгүй, нэг цаг 30 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь ИТХ-ын дарга нь хурлаа хойшлуулах шийдвэр гаргасан аж. Харин ИТХ-ын тэргүүлэгч АН, МАН, МАХН-ын харьяалалтай П.Эрдэнэбат, Р.Эрдэнэбаяр, Б.Бат-Эрдэнэ нар үгсэн хуйвалдаж, "ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн хурлыг орхин гарсан тул" гэдэг тайлбартайгаар тэргүүлэгч П.Эрдэнэбатыг хурал даргалагчаар сонгох тогтоол, хурал хуралдуулах шийдвэрийг зөвшөөрөх, хуралдааны тов зарлах тухай, Аймгийн засаг дарга болон ИТХ-ын даргыг огцруулах тухай, нөхөн сонгууль явуулах тухай гэсэн тогтоолыг гаргаж, ээлжит бус хурлаа энэ сарын 15-нд хуралдуулсугай” гэсэн шийдвэр гаргажээ. Улмаар энэ сарын 15-нд хуралдаж аймгийн удирдлагуудаа огцруулах шийдвэрийг гаргаж, орны хүмүүсийг нь томилсон бөгөөд хууль бус хурал учир тамга тэмдэгээ өгөхгүй гэхэд ИТХ-ын даргын үүдийг эвдэж тамгыг авч уг тогтоолоо баталгаажуулсан хэрэг гарсан билээ.

Дээрх хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэрээр аймгийн ИТХ-ын 45, 46, 47, 48, 49 дүгээр тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа асуудлыг хууль бусаар үргэлжлүүлэн явуулж Засаг дарга, ИТХ-ын даргыг огцруулсан асуудал нь өөрөө хууль бус гэдгийг нотолж байгаа юм.

Б.Улаантуг

http://www.tumen.mn/upload/2015/09/28/

 

http://www.tumen.mn/upload/2015/09/28/

http://www.tumen.mn/upload/2015/09/28/

http://www.tumen.mn/upload/2015/09/28/

http://www.tumen.mn/upload/2015/09/28/

http://www.tumen.mn/upload/2015/09/28/

http://www.tumen.mn/upload/2015/09/28/

 

Т.Хөвсгөлдалай: Хувь хүний ухамсрыг дээшлүүлэх нь коронавирусээс сэргийлэх хамгийн энгийн арга юм
Т.Хөвсгөлдалай: Хувь хүний ухамсрыг дээшлүүлэх нь коронавирусээс сэргийлэх хамгийн энгийн арга юм
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.