УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бэлтгэл сургалтын төвийн шав тавих ёслолд оролцлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 34 секунд
УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бэлтгэл сургалтын төвийн шав тавих ёслолд оролцлоо

УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бэлтгэл сургалтын төвийн шав тавих ёслолд оролцлоо

-Өвөрхангайн бөхчүүдийн “Их Монголын хүчтэн” дэвжээг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү удирдахаар болжээ- 

Өвөрхангай аймгийн "Их Монголын хүчтэн" бөхийн дэвжээний галын шав тавих ёслол болж өндөрлөлөө. Мөн уг нээлтэд зориулсан хүчит бөхийн барилдаан Бугын сангийн аж ахуйд болсон юм. Барилдаан болоод нээлтийн ажиллагааг үзэж сонирхохоор УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Сумьяабазар, З.Баянсэлэнгэ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Г.Ганболд нарын төр нийгмийн зүтгэлтнүүд, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга З.Ойдов, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж,  ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, гавьяат дасгалжуулагч, Улсын арслан Б.Ганбаатар, гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин, Улсын заан З.Дүвчин, Улсын заан Ц.Санжаа, гавьяат дасгалжуулагч, Улсын өсөх идэр начин Д.Дашжамц нарын алдар цуутай ахмад багш, ахмад бөхчүүд саатан мориллоо.

Өвөрхангай нутгийн бөхчүүд уламжлал ёсоор "Бугын сангийн аж ахуй"-д бэлтгэлээ базааж байна. Өнөө жил 70 гаруй бөх бэлтгэлд гарсан бөгөөд тэдгээрийн 40 гаруй нь сумын цолтой болон залуу бөхчүүд байна. "Их Монголын хүчтэн" дэвжээний тэргүүнээр Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү шинээр сонгогдсон бөгөөд УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар түүнд ажлаа хүлээлгэн өглөө. Шинэ удирдлагууд Өвөрхангайн бөхчүүдийг нэгтгэсэн “Их Монголын хүчтэн” дэвжээнийхэнд зориулсан томоохон хэмжээний цогцолборын шавыг тавилаа. Өвөрхангайн бөхчүүдийг нэгтгэж буй дэвжээгээ өргөжүүлж цогцолбор барихаар ийнхүү ажилдаа ороод байгаа нь энэ юм.

Шав тавих ёслолын ажиллагааны үеэр болсон хүчит бөхийн барилдаанд Улсын заан Б.Сайнбаяр, Т.Санчир, Улсын өсөх идэр начин М.Жамьянпүрэв, Улсын начин Н.Түмэннаст, Д.Пүрэвсүрэн, Л.Наранбаатар, П.Ганхүү, Б.Сангисүрэн нарын тэргүүтэй 88 бөх зодогложээ. Бөхийн барилдаанд Өлзийт сумын харьяат, цэргийн арслан Л.Батзориг түрүүлж, Хархорин сумын харьяат, Улсын заан Т.Санчир үзүүрлэсэн юм.

 

Тавин тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ
Тавин тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.