Дээлтэй Монгол
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 35 секунд
Дээлтэй Монгол

Дээлтэй Монгол

Дэвжих төрийн дээл, мандах төрийн малгай, бадрах төрийн бүс” гэдэг. Тиймдээ ч бид үндэсний баяр, наадмаараа дээлээр гангарч заншжээ. Ялангуяа энэ жилийн Сар шинийн баяраар иргэд өвөг дээдсийнхэээдэлж хэрэглэж заншсан дээл хувцас, ээмэг зүүлт тэргүүтнээр гоёлоо. Эрчүүд дээл өмссөхөөс гадна хэт хутга, гаанс зэргийг хэрэглэх нь элбэг болсон байна. Харин эмэгтэйчүүд дээхнэ үеийн унжлагатай ээмгийг дээлийнхээ өнгөтэй хослуулсаннь зохицолтой харагдлаа. Тэр дундаас иргэд нутаг нутгийнхаа ястны онцлогийг харуулсан дээл өмссөн нь үндэсний хувцасны соёл, загварын талаар мэдлэг нэмэв. Мөн зарим гэр бүл үндэсний хувцсаар өнгө ижилсүүлэн жигдэрсэн нь сүртэй бөгөөдбахархмаар харагдаж байв. Хамгийн гол нь улс эх орны маань залгамж болсон хүүхдүүд үндэсний баяр Цагаан сарынхаа ёс заншлыг танин мэдэж, монгол дээл хувцасны хэрэглээний талаар ойлголттой болж буй нь сайшаалтай юм. Үүнд ганц эцэг, эх гэлтгүй сургууль, цэцэрлэгийн багш нар ч анхаарлаа хандуулж хичээлийн нэг өдрийг үндэсний хувцасных болгосон нь Монгол уламжлал, ёс заншлыг сурталчлахад ихээхэн ач холбогдолтой болж, ёстой л “Дээлтэй Монгол”-ыг жинхэнэ утгаар нь мэдрүүллээ.

 

Б.Сийлэн

Эх сурвалж: Unen.mn

 

Спортын тухай хуулийн үзэл баримтлалыг баталлаа
Спортын тухай хуулийн үзэл баримтлалыг баталлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.