Э.Төрмандах хулангийн унага худалдаж авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 55 секунд
Э.Төрмандах хулангийн унага худалдаж авчээ

Э.Төрмандах хулангийн унага худалдаж авчээ

Дорноговь аймгийн Хөвсгөл суманд монгол гүү болон хулангийн дундаас төрсөн унага бойжиж байгаа аж. Тус сумын малчных адуугаа хулантай нийлүүлж, ийнхүү анх удаа эрлийз унага гаргасан бөгөөд эзэд нь болон нутгийнхан нь хурдан хүлэг гарлаа хэмээн ихэд бэлэгшээж, хүзүүнээс нь хадаг зүүж тахижээ. 

Тэгвэл дээрхи унагыг дуучин Э.Төрмандах худалдаж авсан талаараа бичиж, “Ирээдүйд олон удаа түрүү магнай болох байх аа. Хулан чинь өөрөө хурдан амьтан шүү дээ” хэмээсэн байна. Дуучин залуугийн хувьд өдгөө гэргий О.Гансувдтайгаа хамтарсан тоглолтоо орон нутгийн бүх сумдаар толилуулж яваа билээ. 

Ийнхүү тэрбээр Дорноговьт тоглолтоор явж байгаад хулангийн унагатай болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn 

92 дугаар сургуулийн хашаанд орж ирсэн чонын  биед хийлгэсэн шинжилгээний дүн гараагүй байна
92 дугаар сургуулийн хашаанд орж ирсэн чонын биед хийлгэсэн шинжилгээний дүн гараагүй байна
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.