Сонгинохайрханчууд “Эх орончдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 35 секунд
Сонгинохайрханчууд “Эх орончдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

Сонгинохайрханчууд “Эх орончдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

11026454_1404519126527381_1592742324_n

Монгол Улсад улс төрийн ууган хүчин, Монгол Ардын нам үүсэн байгуулагдсаны 94 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэ өдрийг нийслэлийн зургаан дүүргийн МАН-ын хорооныхон тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Тэдний нэг  Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооныхон өнгөрсөн бямба гаригт уг арга хэмжээг зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Нийслэлийн намын хорооны удирдлагууд болон Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны тэргүүлэгч гишүүд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, хорооны Засаг нар оролцлоо. Энэ удаагийн Эх орончдын өдөрт зориулсан арга хэмжээнд 3000-аад хүн цуглаж, эх орон, газар шороогоороо бахархан нэг өдрийг дуу хууртай өнгөрүүлэв. Уг арга хэмжээний үеэр тус дүүргийн ИТХ-ын дарга Х.НямбаатарСонгинохайран дүүргийн МАН-ын хорооны шилдэг тэргүүний үүр, гишүүдээ  шагнаж урамшуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Мөн Монгол Улсад улс төрийн ууган хүчин МАН үүсгэн байгуулагдсан ойг тохиолдуулан “Тусгаар тогтнол” сэдэвтэй эссэ бичлэгийн уралдаан зарлаж, тэргүүн байрт шалгарсан хүүхдүүдийг шагнаж урамшууллаа.  Хүн бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө өөрийн гэсэн үндэсний үзэлтэй байхаас бүх зүйл эхэлнэ” хэмээн онцолсон. Харин Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Эх орончдын баярын өдрийг ойрын өдрүүдэд орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Ер нь эх орон, эх орончдын баяр гэдэг  цохилох зүрх, гүйх цус, амьсгалах агаараас эхэлнэ. Монгол хүн газар нутагтаа эзэн байхаас эхэлнэ. Эзэн байхын тулд яах хэрэгтэй вэ гэхээр бодол санаа, үйл хэрэг бүхэн зөв байх  ёстой. МАН-ыг үүсгэн байгуулсны 94 жилийн ойтой давхцаад эх орончдын өдөр тохиодог. МАН тэртээх 94 жилийн өмнө тулгын гурван чулуугаа тавилцаж, өнөөгийн бидэнд ирэх энэ нийгмийг цогцлооход бие сэтгэл, халуун  цус, бүлээн амь, хөлс хүчээрээ өнөөдрийн нийгмийг бүтээхэд  МАН хөгжлийн гол тулгуур нь болж ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй байх” хэмээн тодорхойлсон.

М.Өлзий

10951984_1404519076527386_1873012166_n

11004384_1404510189861608_1397065735_n

11016473_1404510176528276_750620800_n

11016618_1404510023194958_1871060375_n

11022914_1404510059861621_331452670_n

11026691_1404510069861620_1166984337_n

11039971_1404519109860716_1379722730_n

11040761_1404510049861622_538474176_n

11047137_1404510096528284_253559938_n

 
 
 
 
Фракц бүлэглэлүүдийнхээ хөлд үрэгдэж ирсэн АН-д өнөөдөр ч байдал өөрчлөгдсөнгүй
Фракц бүлэглэлүүдийнхээ хөлд үрэгдэж ирсэн АН-д өнөөдөр ч байдал өөрчлөгдсөнгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.