Монгол Улс олон улсад эрэн хайх, аврах багтай болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 16 секунд
Монгол Улс олон улсад эрэн хайх, аврах багтай болно

Монгол Улс олон улсад эрэн хайх, аврах багтай болно

Япон, БНХАУ, Шинэ Зеланд, БНСУ-ын экспертүүдээс бүрдсэн үнэлгээний баг Монгол Улсад 10 дугаар сарын 06-наас 10 ны өдрүүдэд ажиллаж байна. Олон улсын үнэлгээний баг Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах тусгай ангийн үйл ажиллагаа, Сэлэнгэ аймагт ажиллаж Монгол Улсын гамшгаас хамгаалах бүтэц, үйл ажиллагаа, албан хаагчдын бэлтгэл бэлэн байдал, эрэн хайх, аврах ажиллагааны өнөөгийн чадавхи, багаж техник хэрэгсэлтэй танилцаад, дүн шинжилгээ хийж, зөвлөмж гаргах юм.

Энэ зөвлөмжийн дагуу олон улсын түвшинд эрэн хайх,  аврах үйл ажиллагаа явуулах чадвартай аврагчдыг бэлтгэх юм. 

НҮБ-ын Олон улсын хүмүүнлэгийн зохицуулах албанаас 2004 онд Монгол Улсын гамшгаас хамгаалах систем, тогтолцоонд үнэлгээ хийж, нийт 33 зүйл бүхий зөвлөмжийг гаргаж байсан. 

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгээс зохион байгуулдаг Ази, Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах дасгал сургууль, Багийн ахлагч нарын уулзалт, Бүсийн чуулганд жил бүр манай улсаас албан хаагчид оролцож, бусад улс орны эрэн хайх, аврах үйл ажиллагааны чадавхиас суралцаж, үндэсний хот дотор эрэн хайх, аврах бие бүрэлдэхүүний чадавхийг байнга сайжруулсаар ирсэн.

Тухайлбал 2007 онд “Ази, Номхон далайн бүсийн эрэн хайх, аврах үйл ажиллагааны дасгал сургууль”-ийг Онцгой байдлын ерөнхий газар хариуцсан Монгол Улсдаа зохион байгуулж, тус дасгал сургуульд 17 улс орны 70 гаруй төлөөлөгч, дотоодын 76 төлөөлөгч оролцож байсан.

Монгол Улсын Засгийн газраас эрэн хайх, аврах ажиллагааны чадавхиа бэхжүүлэх зорилгоор 2015 онд “Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн Ази, Номхон далайн бүсийн дасгал сургууль”-ийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Борлуулалтын цэгүүд ойр орчноо болон нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэлээ
Борлуулалтын цэгүүд ойр орчноо болон нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.