Эрчүүдийг өөртөө татах орчин үеийн шалгарсан арга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 13 секунд
Эрчүүдийг өөртөө татах орчин үеийн шалгарсан арга

Эрчүүдийг өөртөө татах орчин үеийн шалгарсан арга

 
pretty-woman-girlsТаалагдсан эр хүнээ өөрийн болгомоор байна уу
Орчин үеийн гэр бүлийн гол хямрал, асуудал нь үеэ өнгөрөөсөн схемийн дагуу харьцаагаа босгох гэж оролдох явдал юм. Гагцхүү эр хүнийг сайхан хоолоор татна ч гэдэг юм уу ойлголт өнөөдөр хуучирчээ. Иймд харилцан тэгш эрхтэй хосууд байх, ойлголцол, итгэлцлийн үндсэн дээр харьцааг хөгжүүлэх нь зүй. Орчин үеийн эмэгтэй эр хүнийг арай өөр арга хэлбэрээр татах болжээ.
Техниктэй найз байх
Энэ ойлголт зөвхөн угаалгын машин, тоос сорогчоор хязгаарлагдахгүй. Компьютер, шинэ утас эсвэл машинтай болохыг хичээ. Эдгээр зүйл нь эр хүнийг ямар ч “ид шид”-ээс илүү татна. Мөн өөрөө техник сонирхдог, мэддэг байх нь зүй. Техникийн харьцаан дээр түшиглэсэн гэр бүл сонирхол нэгтэйн улмаас бат бэх байдаг болсон гэнэ.
Түүнийг ивээн тэтгэгч, халамжлагчаа болго 
Тийм байх боломж олго. Эр хүн өөрийгөө агуу, хүчтэй гэж мэдрэх дуртай. Ингэхийн тулд хийж чаддаг зүйлийг нь онцолж магт. Түүнээс өөр хэн ч ингэж хийж чадахгүй гэж хэлээрэй.
Түүнд яршиг төвөг уд
Эр хүнээс туслалцаа гуйхаас бүү нэрэлх. Мэдэхгүй дүр эсгэж гар утасныхаа товчлуурыг буруу дарах, компьютер засуулах зэрэг хөнгөхөн чирэгдэл үүсгэ.
Түүнд хэцүү байх гэж бүү бодоорой
Эрчүүд чирэгдэл төвөг удсан хүүхнээс тийм амархан холдчихдоггүй юм. Ядаж танд зарцуулсан цаг заваа бодоод. Түүний төлөө баатарлаг зүйл хий. Тагтнаас үсрэх, дүрэлзсэн гал руу ор гэж байгаа юм биш шүү. Эрчүүд баатарлаг гэмээр гойд, содон зүйлд дуртай улс Усан сэлэлт, спортын янз бүрийн секц, дугуйланд нэрээ бүртгүүл.
Заавал ч явах албагүй л дээ
Гэхдээ ядаж усанд сэлээд сурчихвал түүний анхаарлыг татах зүйл танд байна гэсэн үг. Түүнд үнэ цэнэтэй бол. Эр хүн эмэгтэйдээ хэдий их мөнгө зарцуулна, төдий чинээ их хамааралтай болдог гэдэг оргүй ч үг биш. Шинэ гоёл, үнэтэй гоо сайхны барааг эр хүн төлсөн тохиолдолд тэр танд илүү их “уягдана”. Эрчүүд үнэтэй, сайн чанарын машинаа ямар их арчилж, тордож хайрладгийг та анзаарна биз. Эмэгтэй хүн ч тэр ямбий бус, үнэтэй “машин” гэдгээ харуулах нь зүй гэхдээ энд бас учир бий. Хэрэв та байнга мөнгө яриад л, үргэлж ямар нэгэн зүйл шаардаад байвал эр хүн тун удахгүй танаас салахын түүс болно. Тэр танд өртэй биш шүү дээ. Гол нь эмэгтэй хүний тактик чухал юм.
Түүнд хардалт төрүүл
Нүдэн дээр нь өөр хүнтэй сэмбэгнэ гэсэн үг биш. Хааяа долоо хоногоор ч юм уу алга бол. Xэсэг үзэгдэхгүй байснаа гэнэт хүрээд ир. Иймэрхүү арга эрчүүдэд их сайн нөлөөлдөг болохыг тогтоосон аж. Түүнд таавар, оньсого, бага заргийн хардалт үе үе төрүүлж бай.
Түүний сонирхлыг хуваалц 
Би улс төр сонирхдоггүй гээд бүү дуугаа хураа. Спорт, урлаг, нийгэм, улс төр гэх мэт бүх сэдвээр түүнтэй ярьж, үзэл бодлоо хуваалцаж чаддаг байх хэрэгтэй. Мэдлэг тань хүрэхгүй байсан ч түүний яриаг дэмжисхийгээд сонсох нь чухал. Энэ чанарыг чинь тэр хүндэлж, дараагийн удаа таныг сонсох болно.
УЛААН ЛУУ ӨДӨР
УЛААН ЛУУ ӨДӨР
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.