ХААИС-ийн захирал асан Б.Бямбаагийн хэргийг бас л хэрэгсэхгүй болгов уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 57 секунд
ХААИС-ийн захирал асан Б.Бямбаагийн хэргийг бас л хэрэгсэхгүй болгов уу

ХААИС-ийн захирал асан Б.Бямбаагийн хэргийг бас л хэрэгсэхгүй болгов уу

Саяхан “Өдрийн сонин”-д Монголын мал эмнэлэгийн холбооны Ерөнхийлөгч Ц.Өлзийтогтохын бичсэн  “Мал эмнэлэгийн салбарын зарим авлигал” гарчигтай томоохон өгүүлэл нийтлэгджээ. Овоо барьцтай тоо баримт дурьдаж, эзэн холбогдогчдыг ил шулуун хэлсэн энэ өгүүллийн гол “баатар”-уудын нэг нь ХААИС-ийн захирал асан Б.Бямбаа байлаа. Түүний үүсгэн байгуулсан “Цагаан залаа агвент” компаниар дамжуулан 2011 онд  малын ивомек эмийг хуурамчаар нийлүүлж их хэмжээний хохирол учруулсан тухай бичжээ. Энэ нь доктор Б.Бямбаа, мал зүйч П.Дамдиндорж нарын үйлдсэн луйвар гэдгийг тухайн үед хууль хяналтынханд мэдэгдсэн боловч шалгасан болоод л  хав дарж орхиж. Нэг удаагийн тендерээр тэд 2.6 тэрбум төгрөгийн үнэтэй ийм хуурамч эмийг малчдад шахсан байв. Мөн шүлхийн үеийн хөлдүү вакцины дуулиант хэрэг ч эд нартай шууд болон  шууд бусаар холбогддог юмсанж.

Тэгвэл Б.Бямбаатай холбоотой Ц.Өлзийтогтохын огт дурьдаагүй өөр олон баримт бий. Б.Бямбааг  өнгөрсөн онд АТГ, Эрүүгийн цагдаагийн газраас хэд хоног баривчлан саатуулж, албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр мөрдөн шалгасан юм. Тэгээд өнгөрөгч намар анхан шатны шүүхээс  түүний  хэргийг  дахин мөрдөн байцаалтан буцаажээ. Харин Б.Бямбаа нь сонин хэвлэлээр өөрийгөө ямар ч гэм зэмгүй, муу хүмүүсийн гайгаар хэлмэгдлээ хэмээн зарлаж байв.

Б.Бямбаа нь ХААИС-ийн захирлаар ажиллаж байхдаа “Химон констракшн” компаниар сургуулийнхаа хажууд багш ажилтнуудын гэх 82 айлын орон сууц бариулсан нь ийнхүү цагдаа, шүүхийн хаалга татахад хүргэсэн юм. Эдгээр орон сууцаас 20-ыг нь сургуульдаа  авч, үлдсэнийг  “Химон констракшн”-д өгсөн байлаа. Гэвч сургуулийнхаа мэдлийн газрыг  тухайн компанид уг барилгын  хэмжээгээр үнэ төлбөргүй олгох наймааг багш ажилтнууд анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй аж. Тэгээд ч Богд уулын арын энэ хэсэг газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг юм. Тусгай хамгаалалт бүхий газар нутагт хэн дуртай нь барилга барих ёсгүй. Гэтэл Б.Бямбаа захирал аялал жуулчлалын гэдэг зориулалтаар энд бас хэд хэдэн орон сууцны барилга бариулжээ.

Иймэрхүү байдлаар тэр  “Жи Эм Эс Эс” компани болон Си Эм Си Жи”  “Бетон арматур, “Мөнгөн сутай“ компаниудтай хуйвалдан ХААИС-ийн газар дээр оюутны дотуур барих газаргүй болтол хувийн хэвшлийн орон сууц бариулсан байна. Мөн дээрх 20 багш ажилчдын орон сууцнаас  4-ийг  нь өөр хүмүүсийн нэр дээр шилжүүлж бөөн будлиан тарьсан байлаа. 

“Олон улсын хэл судлалын төв” хэмээх салбар байгууллага гэгчтэй Б.Бямбаа бас холбогдож байгаа. Тэрбээр сургуулийнхаа газар дээр хувьдаа орон сууц барьж байгаад дуусгаж чадалгүй ажлаа өгсөн бөгөөд уг  байраа тэрхүү “Олон улсын хэл судлалын төв”-д байгууллагад заржээ. Харамсалтай нь 2012 онд ХААИС-ийн төсөвт ийм барилга худалдан авах мөнгө төлөвлөгдөөгүй байсан байна. “Олон улсын хэл судлалын төв”-ийг байгуулсан тушаал шийдвэр нь ч ихээхэн эргэлзээтэй.   ХААИС олон улсын хэл судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэггүй. Гэтэл ректоруудын зөвлөлөөрөө Олон улсын хэл судлалын төв байгуулах тухай хэлэлцэж шийдвэрлэсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлсэн тухай  эх сурвалжууд хэлж байгаа юм.

Тийнхүү хуурамч баримт бичиг бүрдүүлэх явцдаа 2012 оны 6 дугаар сараас 12 дугаар сарын хооронд ХААИС-ийнхаа  данснаас жолооч Б.Болдбаатар гэгчээр  дамжуулан бэлнээр болон түүний хувийн дансаар, мөн түүнчлэн проректор асан Ц.Амарсайханы хувийн эзэмшлийн гэх Д.Эрдэнэцогт захиралтай “Ариун ар” ХХК-ийн данс руу нийтдээ 741 сая төгрөгийг шилжүүлж авсан нь ч мөн тогтоогджээ.

Б.Бямбаагийн булхай будлиан зөвхөн эдгээр асуудлуудаар бас дуусаагүй бололтой. Сургуулийн өмчийн газар дээр хувийн орон сууцны олон барилга барихдаа газар эзэмшлийг нь шийдсэнгүй. Газрын асуудал хувийн барилгын компаниудад шилжээгүй байхад барилгын зөвшөөрөл олгосон нь бас сонин. Гэвч Б.Бямбаагийн албан тушаалаа ийнхүү урвуулан ашигласан байх өндөр магадлалтай хэргийг прокурорууд хэрэгсэхгүй болгож хаях нь хэмээн өөр эх сурвалжууд эмзэглэж байна. Ер нь иймэрхүү олон хэргийг прокурорууд аргалж орхисон байдаг аж. Б.Бямбаад холбогдох дээрх будлианыг цайруулахад ХААИС-ийн санхүү эрхэлсэн дэд захирал Ж.Батчулуун нэлээд зүтгэсэн бололтой. Ж.Батчулуун  нь УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах юм байна. Тэрбээр Б.Бямбаагийн хууль бус үйлдлүүдэд санхүүгийн шинжилгээ хийсэн дүнгээ хавтаст хэрэгт өгсөн нь хууль хяналтынхны шалгаж тогтоосон гэх хэргийн баримтыг үгүйсгэсэн зүйл болсон тул шүүхээс дахин шалгах шийдвэр гаргасан байв. Гэтэл  мөрдөн шалгах ажиллагаа нь ийнхүү Ж.Батчулуун нарын нөлөөгөөр хүчин мөхөсдөж буй бололтой.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

Есдүгээр сарын 1-н гэхэд сугалаагүй, хаяг дээрээ цэцэрлэгт хамрагддаг болно
Есдүгээр сарын 1-н гэхэд сугалаагүй, хаяг дээрээ цэцэрлэгт хамрагддаг болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.