Х.Амгаланбаатар: Ирэх сарын 1-нээс өмнө НДШ-ийг нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 15 секунд
Х.Амгаланбаатар: Ирэх сарын 1-нээс өмнө НДШ-ийг нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байна

Х.Амгаланбаатар: Ирэх сарын 1-нээс өмнө НДШ-ийг нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байна

МҮЭ-ийн холбооноос НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцсэн тэмцлийнхээ явцын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, "Тавдугаар сарын 1-нд буюу энэ бямба гарагт Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлээ илэрхийлдэг өдөр тохиож байгаа. Энэ өдрөөс өмнө НДШ-ийг нэмсэн шийдвэрээ УИХ, Засгийн газар цуцалж, холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байна. Тавдугаар сарын 8 хүртэл иргэд хөдөлмөрчид маань хатуу хөл хорионд, ажилгүй орлогогүй байна. Ойр ойрхон хөл хорио тогтоож байгаа учраас иргэдийн амьдрал хүндэрч байна. Энэ үед нийгмийн даатгалын шимтгэл нэртэй хоёр хувиар нэмэгдүүлсэн татаас авч байгаа нь дарамт болж байна гэдгийг иргэд олон нийт манай холбоонд илэрхийлсээр байна. Тиймээс цар тахлын үед энэ хатуу шийдвэрээ цуцлахыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо дахин сануулж, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд мэдэгдэл хүргүүллээ. Ингэхдээ, цар тахлын үеийн дэглэмийн дагуу төрийн ордны бичиг хэрэгт хүргүүлсэн" гэдгийг онцоллоо. 

 

Хаврын их цэвэрлэгээний хүрээнд 4.5 сая ам метр талбайг цэвэрлэлээ
Хаврын их цэвэрлэгээний хүрээнд 4.5 сая ам метр талбайг цэвэрлэлээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.