“Чалко”-той хийсэн “нууц” гэрээг Засгийн газар нь мэдээгүй гэсэн “мессеж” нисч явна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 44 секунд
“Чалко”-той хийсэн  “нууц” гэрээг Засгийн газар нь мэдээгүй гэсэн “мессеж” нисч явна

“Чалко”-той хийсэн “нууц” гэрээг Засгийн газар нь мэдээгүй гэсэн “мессеж” нисч явна

Хятадын “Чалко” компанид төлөх өр, “нууц” гэрээний хүнд  нөхцөлөөс болоод Таван толгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээ гацаанд ороод байна. Таван толгойн Зүүн цанхийн нүүрсний 80 хувийг таван жилийн турш, мөн 66 орчим хувийг дараагийн таван жилд нийлүүлэх үүргийг  “Эрдэнэс Таван толгой” энэ нууц гэрээгээр хүлээгээд байсныг Монгол улсын Сайд М.Энхсайхан саяхан олон нийтэд ил болгов. Тухайн үед “Эрдэнэс Таван толгой”-г удираж байсан Б.Энэбиш ийм гайтай гэрээ хийснийг  Засгийн газар нь мэдээгүй байжээ гэсэн яриа ч төрийн ордноос сонсогдов. Арай ч үгүй байлгүй дээ. Уг гэрээг  2011 онд хийсэн юм байна. Энэ үед Ерөнхий сайдаар Сү.Батболд ажиллаж байсан. Тэд үндсэндээ Зүүн цанхиа “Чалко”-гийн барьцаанд тавьчихсан байжээ. Үүнийг нь өөрчлөх асуудал одоо ид яригдаж буй аж. Гэхдээ М.Энхсайхан “Энэ бол нэлээд төвөгтэй ажил” гэж байна. “Чалко” нь жилийн 12 хувийн хүүтэй, 250 сая долларын  зээл олгосон,  үүнийх нь 100 гаруй сая долларыг төлж чадаагүй байгаа. Авсан зээлээ сонгуулийн амлалтаар 21 мянгаар нь иргэддээ тараачихсан. Гэтэл дээр нь бас ийм хатуу болзолтой гэрээ хийгдсэн байсныг сонсоогүй улс төрч, дарга нар байсан гэхэд даанч  итгэх боломжгүй ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

 Б.Чулуудай, Кёкүшюзан Д.Батбаяр нарын 49 хүний оффшор данс ил боллоо
Б.Чулуудай, Кёкүшюзан Д.Батбаяр нарын 49 хүний оффшор данс ил боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.