Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа болно

Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа болно



Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран сар шинийн баярыг угтаж  “Цагаан сар-2015” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг  2015 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл  Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна.  

Өргөтгөсөн худалдаанд Арьс шир үйлдвэрлэлийн холбоо, “Ноос ноолуурын холбоо”, “Алтан жолоо” групп, АПУ ХК,  Сүү ХК, “Талх чихэр” ХК, “Өгөөж чихэр боов” ХК, Алтан тариа ХК, Оргио ХХК, Саян-Уул ХХК, Мах маркет ХХК, Мах импекс ХХК,”Миш маш” ХХК, Тэсо ХХК, Траст трейд ХХК, Хүнс комплекс ХХК, Очир дагинас ХХК, Грийн сити ХХК, Best shoes ХХК,Чансаа гутлын дэлгүүр, Эксклюзив ХХК, Старри Скай ХХК  гэх мэт компаниуд оролцоно.

Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр иргэд арьс шир ноос ноолуулаар хийсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, гурил, даршилсан ногоо, цагаан сараар гоёх гутал, хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой юм.

Ирина Шейкийн шинэ амраг олныг алмайруулав
Ирина Шейкийн шинэ амраг олныг алмайруулав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.