С.Ганбаатар: УИХ тарахаас өөр аргагүй нөхцөл үүслээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 31 секунд
С.Ганбаатар: УИХ тарахаас өөр аргагүй нөхцөл үүслээ

С.Ганбаатар: УИХ тарахаас өөр аргагүй нөхцөл үүслээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэрээр: "УИХ хууль зөрчсөн үйл ажиллагаа хийж байна. Би энэ бусармаг зүйлд оролцохгүй гэдгээ илэрхийлж, чуулганыг орхилоо. Үндсэн хуулинд МАН-ынхан аймшигтайгаар халдлаа. Энэ бол төрийн эргэлт хийсэнтэй утга нэг зүйл. Сайд болохын тулд эд нар юу ч хийхэд бэлэн болчихлоо. УИХ-ын гишүүд сонгогдохдоо зөвхөн хууль, төсөв батлана гэж амласан. Түүнээс бус төсөв захиран зарцуулна гэж сонгогдоогүй. Ард түмнээс аваагүй эрх мэдлээ өөртөө өгч байна гэдэг бол төрийн эрхэнд халдаж байна гэсэн үг. Хоёрдугаарт, даварсан дарга нарыг хариуцлагатай байлга гэж анх Үндсэн хууль үүссэн. УИХ тарахаас өөр аргагүй нөхцөл үүссэн.

Энэ тоглоомын Үндсэн Хуулийн Цэц 64.1-ээр зүйлээр анх маргаан үүсгэсэн. Гэтэл 66.2-т дөрвөн зүйлээр л маргаан үүсгэнэ шүү гэж заасан байгаа. Тэдгээр нь 26 удаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Ерөнхий шүүгч гэсэн дөрвөн субьектийн шийдвэрийг ард түмний төлөө байна уу? үгүй гэдгийг ард түмний нэрийн өмнөөс цэц шүүх ёстой. Гэтэл цэцийг тоглоом болгож сайдын суудалд суух нь" гэв.

 Улаанбаатарт 6 хэм дулаан
Улаанбаатарт 6 хэм дулаан
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.