Э.Бат-Үүл МАН-ын бүлгийн гишүүн Г.Ганбаяраар уучлал гуйлгуулна гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 42 секунд
Э.Бат-Үүл МАН-ын бүлгийн гишүүн Г.Ганбаяраар уучлал гуйлгуулна гэв

Э.Бат-Үүл МАН-ын бүлгийн гишүүн Г.Ганбаяраар уучлал гуйлгуулна гэв

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, МАН-ын бүлгийн гишүүн Г.Ганбаяраар албан ёсоор уучлал гуйлгуулна гэдгээ Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өчигдөр мэдэгдлээ.

Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг үүрэгт ажлаас нь огцруулахыг шаардсан албан бичгийг НИТХ-ын даргад хүргүүлсэн.

Улмаар Э.Бат-Үүлийг сүүлийгн гурван жилийн хугацаанд 410 тэрбум төгрөгөөр найрлаж, 5.1 тэрбум төгрөгийн өртөгтэй тендэрт хүүгийнхээ компанийг шалгаруулж, батламж гардуулсан зэрэг үндэслэлүүдийг дурдан, нийслэлийн төсвөөр хийгдсэн ажлуудын мөнгөн дүнг тооцсон, жагсаалт гарган тавьсан байсан юм.

Харин энэ мэдэгдлийн эсрэг хотын дарга албан ёсны тайлбар хийж, МАН-ын нэр бүхий 12 гишүүнийг шүүхэд өгөхөө мэдэгдээд байгаа төдийгүй уурссандаа МАН-ын бүлгийн гишүүн Г.Ганбаяраар нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн танхимд, өнгөрсөн хавар гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлж, уучлал гуйлгуулна гэдгээ Иргэдийн хурлын дарга болон төлөөлөгчдөд мэдэгдлээ.

Г.Ганбаярын тухайд хотын даргын өрөөнд орох үедээ бичлэг хийн “Нийслэлийн Засаг дарга нууц өрөөтэй юм байна. “Сонор плаза”-гийн барилга Э.Бат-Үүл даргынх гэнэ” хэмээн олон нийтэд цацсанаар Захиргааны хэргийн шүүхээс “ямар нөхцөлд, хэрхэн гүтгэсэн яг тэр байдлаараа хотын даргаас уучлалт гуйх ёстой” гэсэн шийдвэрийг гардан аваад байсан юм.

Х.Маргад

Эх сурвалж: www.TODAY.mn
 Дуучин Taylor Swift бие нь нэвт гэрэлтсэн цамц өмсөж хөхөө ил гаргав
Дуучин Taylor Swift бие нь нэвт гэрэлтсэн цамц өмсөж хөхөө ил гаргав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.