Эмэгтэй мэлхийнүүд нь мэдрэлийн хямралд орно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 8 секунд
Эмэгтэй мэлхийнүүд нь мэдрэлийн хямралд орно

Эмэгтэй мэлхийнүүд нь мэдрэлийн хямралд орно

Эмэгтэй мэлхийнүүд нь мэдрэлийн хямралд орно
Хонь - (3/21-4/19) 
Сар охины ордонд үргэлжлэн байрлахад танд өнөөдөр философич зан чанар давамгайлах ба нарны ес дэх байрлал нь шашны болон оюун ухааны асуудлууд юм. Хайр дурлалын асуудлууд сайжрах ба олон олон хониныхонд энэ нь уран зөгнөл, оюун санааны шидэт үе шат байна. Мөнгө зарцуулах хандлага нэмэгдэх ч мөнгө хийхэд амархан болж ирнэ. Таны бодит хүч, төсөөлөх чадварын хүчээр бүтээлч санаачилга, эрэл хайгуулын ажил сайжирна. Санхүүгийн гэрээ хэлэлцээрийг дараа долоо хоног хүртэл хойшлуулах нь ухаалаг болох ба зарим бодит бус зорилго таныг хэт өөдрөг үзэл хандлагатай болоход хүргэнэ. Ганц бие хониныхон хосоо олохын тулд дараагийн өдрүүдэд аль болох цаг гарган олонтойгоо бай. 

Үхэр - (4/20-5/20) 
Хувь тавиланд гэнэтийн өөрчлөлт гарах өдөр. Төрөл бүрийн ажлууд, жижиг сажиг асуудлууд таны цагийг барж эсвэл багагүй хөлс хүч зарцуулахад хүргэх бололтой. Гудамжинд хүнтэй бүү маргалд. Эс бөгөөс танд л муу зүйл тохиолдоно. Хүн ихээр цугларсан газраас хол яв. Үгээ цэнэж, түрүүлж дуугарахгүй байж, болж буй үйл явдлыг зөвхөн хөндлөнгөөс ажиглаж, задлан шинжилгээ хийж чадах нь тайван байдлаа хадгалж, нэр төрөө цэвэр авч үлдэх хамгийн зөв боломж гэдгийг санаарай. 

Ихэр - (5/21-6/21) 
Нэг асуудал шийдвэрлэхэд зарлага, нэлээд их цаг хугацаа орно. Ажилдаа сайн хандаж сурах. Сэтгэл хөдлөлөөрөө нэн чухал шийдвэр гаргах болон идэвхтэй үйл хөдлөл хийхээс зайлсхийгээрэй. Өдрийн эхэн хагаст чухал уулзалт төлөвлөхгүй байхыг хичээгээрэй, учир нь танд ажил хэргийн хамтрагчтайгаа тохиролцоход хүндрэлтэй байх болно. Хуучин төлөвлөсөн төлөвлөгөө болон ажил хэрэг, гэрээнүүдийг хийж дуусгах нь илүү ээлтэй. Нэгэн зэрэг олон чиглэлээр амжилтад хүрэх гэсэн хүсэл тань азгүйдэлд хүргэнэ. 

Мэлхий - (6/22-7/22) 
Өнөөдөр таны хүч чадал, амьдралын янз бүрийн өнгийг гүн гүнзгий ухаалгаар ойлгох чадварт оршиж байна. Өөрийн нөөц бололцоог идэвхтэй ашиглавал ололт амжилтад хүрч болно. Энэ ордны эрчүүд чухал шийдвэрийг гаргах хэрэггүй. Эсвэл хувийн амьдралаа өөрчлөх гэж оролдох хэрэггүй. Ямар ч өөрчлөлт нь сөрөг үр дагавартай. Эмэгтэй мэлхийнүүд нь мэдрэлийн хямралд орно. Болгоомжгүй үг, эсвэл сэтгэл санааны хүчтэй илэрхийлэл нь ойр дотны хүмүүстэйгээ харьцах харьцааг хөндийрүүлж, харилцаагаа тасалж болзошгүй. 

Арслан - (7/23-8/22) 
Сарын эхээр ажил хэрэгч бизнесменүүд ажил хэрэг удаашралтай байгаагаас сэтгэл дундуур байна. Гэхдээ энэ өдөр эхэлсэн ажил хэргийн төлөвлөгөө ирэх долоо хоногт эрч хүч, амжилтын эхлэл болно. Үүрэг хариуцлагаа ухамсарлах нь таны тэргүүн зэргийн зорилт байна. Бусдад шаардлага тавьдаг шигээ өөртөө ч тийм шаардлага тавь. Мөн өөрийн гадаад үзэмжид өөрчлөлт хийж, үсээ янзлуулахад хамгийн тохиромжтой үе. 

Охин - (8/23-9/22) 
Удирдлага, төр засаг, олон нийтийн байгууллагад хандахад таатай өдөр. Эрсдэлтэй үйл ажиллагаандаа айж эмээлгүй зоригтой ор. Энэ нь үр дүнгээ өгөх болно. Биеэ албархаг, хүйтэн хөндий авч явахаас зайлсхийхийг хичээ. Нийтэч бай. Өдрийн хоёрдугаар хагаст баталгаат баримт бичгийг хэлбэржүүлж албажуулах, дээд удирдлага, төрийн байгууллага болон бусад байгууллагад хандаж асуудлаа тавихад тааламжтай өдөр. Хордлого авах магадлалтай тул хоол хүнснийхээ чанарт анхаар. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Мөнгөний талаар мэдэгдэхүйц амжилт олж, нийгэмд дээгүүр байр суурь эзэлнэ. Энэ нь ялангуяа эрдэмтэд, уран бүтээлчдэд хамаатай. Уран бүтээл эсвэл шинжлэх ухааны үйл хэрэгт шаардлагатай хөрөнгөтэй болох эх үүсвэр олох болно. Магадгүй таагүй мэдээ тэнцвэрт байдлыг өөрчилж, сэтгэлзүйн дарамтад оруулах гол шалтгаан нь байна. Тодорхой хэмжээгээр эрүүл мэнд болон сэтгэл санаа тавгүйтнэ. Гэр бүлийн асуудал таатай бус мөн эд зүйлсээс болоод эвлэрэхгүй байх магадлалтай тул оройг ганцаараа өнгөрүүлэхийг хичээгээрэй. 

Хилэнц - (10/23-11/21) 
Энэ өдөр бодит байдалд хандах хандлага өөрчлөгдөж, болж буй үйл явдлын учир шалтгаан тодорхой харагдана. Гэвч энэ нь зөвхөн нүдэнд харагдах байдал юм. Таны танилын хүрээ маш өргөн бөгөөд энэ нь таны давуу тал ч байж мэднэ. Үүний тусламжтайгаар та ямар ч ажлыг түвэггүйхэн даван туулах болно. Сэтгэл санааны байдал ойр ойрхон өөрчлөгдөх,  дотоод түгшүүр зэрэг нь амрагтайгаа харьцах харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаар. Иймээс аль болох эелдэг найрсаг, дипломатч зан гаргахыг хичээ. 

Нум - (11/22-12/21) 
Бизнесийн түншүүдийн үйл ажиллагаа хамгийн тохиромжгүй үед өөрчлөгдөж багагүй түвэг удна. Хамтран ажиллаж байгаа түншүүддээ бодох хугацаа олго. Тэд зөв шийдвэр гаргах болно. Гэр бүлдээ хэрүүл маргааныг бүү үүсгэ. Маргаан гарвал зайлшгүй салахад хүргэнэ. Ахимаг насны болон бие султай хүмүүсийн бие эрс муудах, өвчин хурцдах явдал тохиож болзошгүй. 

Матар - (12/22-1/19) 
Эрч хүч дүүрэн байна. Гэвч цаг уураас хамааралтай Матрынханы даралт өөрчлөгдөж, толгой өвдөх магадлалтай. Энэ үед хүн орхоодой хэрэглэхээс татгалз, даралтны эм уу. Хөдөлгөөнтэй бай. Хардалтаас болсон хэрүүл таны болон хамтрагчийн чинь талаас гарах бололтой. Хүүхдүүдтэйгээ харилцахдаа анхааралтай бай. Хэт хатуу байхын хэрэггүй. Өвөө, эмээ, авга, нагац нартайгаа өнгөрсөн дэх гэрэл зургаа харан баясан, хөгжилтэй түүхүүдийг сонс. Хамтдаа байх нь та нарт бүгдэд нь сайхан байх болно. 

Бумба - (1/20-2/18) 
Зан аашныхаа онцлогоос болоод болж буй үйл явдлыг адал явдал мэтээр хүлээн авч ирээдүйдээ итгэл дүүрэн байна. Харилцан хайр сэтгэлээ урт хугацаанд барьж байхыг эрмэлзэж хайртдаа үнэнч байхыг зөвлөе. Гэнэтийн мэдээ таныг үйлдлээ хянахад эсвэл ажлын чиг үүргээ өөрчлөхөд хүргэнэ. Ичимтгий мөн эмзэг байх нь та ялах болно. Энэ ордны эрчүүдэд хэн нэгэнтэй танилцан, харилцаа удаан тогтохгүй магадгүй гомдоох урам хугарах болно. Хувь тавиланд гэнэтийн эргэлт гарах тул сэтгэл санаагаа тайван байлгаж, нөхцөл байдлыг хяналтдаа ав. 

Загас - (2/19-3/20) 
Зөрчилтэй хоёрдмол өдөр. Үзэн ядалт ба хайр дурлал, хатуу сэтгэл, өрөвч зан чанар зэрэг хосолно. Сэтгэл хөдлөлөө дээд зэргээр бүү илэрхийл. Бүх зүйлийг хэмжээнд нь барь. Алдаа гаргах болон буруу тооцоо хийхээс зайлсхийхийн тулд өнөөдөр туулсан үеүдээ эргэн нэг дурсах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд танд ирээдүйгээ төсөөлөхөд сайн байх болно. 

 

Ноцтой баримт: С.Эрдэнэ доод тушаалтнуудаараа дамжуулан авлига авдаг уу
Ноцтой баримт: С.Эрдэнэ доод тушаалтнуудаараа дамжуулан авлига авдаг уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.