Улс төр рүү улайран дайрах Ш.Адьшаа нарыг сонгох нь зөв үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 34 секунд
Улс төр рүү улайран дайрах Ш.Адьшаа нарыг сонгох нь зөв үү

Улс төр рүү улайран дайрах Ш.Адьшаа нарыг сонгох нь зөв үү

"Ховд аймгийн хөгжлийн төлөө" сангийн тэргүүн Ш.Адьшаа УИХ-ын гишүүний суудалд тухлахаар эртнээс санаархсан нэгэн. Эл аймгийн Мөнххайрхан сумын уугуул тэрбээр сүүлийн хэдэн жил Ховд аймгийн хөгжлийн төлөө санг тэргүүлэн нутаг усандаа олон ажил амжуулсныг нутгийнхан нь ам уралдуулан ярьдаг. Ш.Адьшаа өөрийн санаачилгаар Ховд аймгийн төвд Ганданпунцагчойлон хийдийг байгуулсан нь тухайн үедээ сүсэг бишрэл ихтэй Ховдчуудын санаанд нийцсэн ажил болж байж. Бүр өөрөө эрхи эргүүлж, маани мэгзэм уншсан лам болчихсон хийдэд тусгай өрөөнд шавилан суух түүнийг олны танил эрхмүүд зорьж очин өндөр өртгөөр суварга босгуулж, сүсэглэж байсан гэдэг. Мэдээж юмтай хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй хэдий ч тухайн үед шашнаар бизнес хийж байна гэж хардах хүн цөөнгүй байв. Гэвч түүний энэхүү гэгээрэл түр зуурынх байсан бөгөөд үндсэндээ, энэ бүхэн 2012 оны сонгуульд уяа сойлгоо хэрхэн таруулж байсных нь илэрхийлэл. 2012 оны УИХ-ын сонгуулиар Ховд аймгийн 16 дугаар тойрогт бие даан нэр дэвшсэн Ш.Адьшаа МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс нэр дэвшигч Д.Батцогтод маш цөөн тооны саналаар ялагдсан юм. 2012 оны сонгуулийн өмнө Адьшаад Ховдын тойргийг экс намынхан нь өгөөгүйгээс МАН-д гомдогдсын нэг болж, сонгуулийн дараа АН-д элссэн байдаг.  Тэгвэл энэ удаад АН-ынхан түүнийг гомдлыг тайлж өгсөн нь 2016 оны УИХ-ын сонгуульд Ховд аймагт тойрог өгснөөс харагдаж байна.

Торбуулбал, Ш.Адьшаа Ховд аймгийн 36-р тойрогт 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө АН-ыг дэмжихээ мэдэгдэж, Ховд аймгийн АН-ын даргад өөрийн нэрийг дэвшин өрсөлдөж байснаа, аймгийн АН-ын дарга болж чадахгүй  гэдгээ анзааран  нэрээ татан  байсан Ховд аймгийн Булган сумын уугуул, "Торгон нутаг" клубын тэргүүн О.Батнасан гэх эрхэм. Мөн татвар төлсөн, төлөөгүй хэмээгдэж "Ганц худагт" саатуулагдаж байсан хурандаа Ш.Булган, дэлхийн аварга С.Цэрэнчимэд нар өрсөлдөх сурагтай. Тэгэхээр түүний хувьд хэтэрхий давуу байдалтай сонгуульд оролцож байна ч гэж хэлж болно. Учир нь түүнтэй хамт өрсөлдөх эрхмүүд танигдаагүй залуу улс төрийн хүмүүс болж байгаа юм.

НөгөөтэйгүүрС.Бямбацогт, Ц.Оюунгэрэл нарыг өөр тойрогт хуваарилсан нь энэ бүх тавилттай жүжиг аль эртнээс төлөвлөгдсөн байхыг үгүйсгэхгүй.

Ш.Адьшаагийн хувьд МАН-аас "жийгдэх" болсон шалтгаан нь "Гааль"-ийн Х.Баатарын хам хэрэгтэн, улс төрийн хар дансанд бүртгэгдсэн гэдэгтэй шууд холбоотой.

Үүгээр зогсохгүй 2012 оны сонгуулийн дараа Ш.Адьшаа АН-д элссэн нь түүнийг улс төрийн тогтсон чиг баримтлалгүй, туйлбаргүй нэгэн гэдгийг нь нотлон харуулсан гэж хэлж болно. Гэвч албан тушаалаа урвуулан ашиглаж, хилийн боомтуудыг хууль бус үйлдлээ гүйцэлдүүлэх гол объект болгож явсан Ш.Адьшааг эрх баригч хүчнийхэн өнөөг хүртэл бүрэн хүлээн зөвшөөрч чадахгүй байсан ч энэ удаагийн сонгуульд ийн давуу эрх олгожээ.

Улс төрийн гоц гойд намтаргүй, авилгын томоохон торон сүлжээнд орооцолдож явсан "Ховд Хөгжлийн төлөөх сан"-ийн тэргүүн Ш.Адьшааг олон нийт "Хүннү МН" ХХК-ийн захирал гэдгээр нь төдийлөн мэддэггүй.

Товчхондоо түүнийг гаалиас төрсөн тэрбумтан хэмээн олон түмэн ярилцдаг нь оргүй биш, ортой. Одоо харин мань хүн эцсийн оролдлогоо хийж, байгаа бүх хүч чадлаа ашиглан УИХ-ын гишүүн гэж хэлэгдэхийн тулд яахаас ч буцахгүй яваа сурагтай. Ингэж улс төр рүү улайран дайрах Ш.Адьшаа нарыг сонгох нь зөв үү? гэдгийг ард түмэн анхааралдаа авч, тунгаах цаг ирж байна шүү.

Д.Дуулим 
 Зэлтэрийн гацаа
Зэлтэрийн гацаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.