Өнөөдрийн өрнийн зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 7 секунд
Өнөөдрийн өрнийн зурхай

Өнөөдрийн өрнийн зурхай

 

* * *Өрнийн зурхай * * * 

 

Хонь (3/21-4/19)

Таагүй өдөр. Эмэгтэйчүүд хайртай хүнтэйгээ эсвэл хань ижилтэйгээ маргахаас зайлсхий. Тэгээд ч хурц, ширүүн үг зүрх сэтгэлийг сумнаас ч хүчтэй шархлуулдаг гэлцдэг. Эрэгтэйчүүд амраг ханьдаа анхаарал тавих хэрэгтэй. Та хоёрын хувьд хямрал эхэлж байна. Зүүд тань зөнтэй. Хэрэв бялуу зүүдэлбэл хэрүүл маргаан гарах төлөвтэй.

 

Үхэр (4/20-5/20)

Хоёдмол, эсрэг тэсрэг шинж байдлыг агуулсан өдрийн эхний хагас нь таниас маш их хэмжээний хүч чадал энергийг сорсон таагүй зүйлс болон стрессын нөхцөл байдлыг бий болгох болно. Өдрийн хоёрдугаар хагаст баталгаат баримт бичгийг хэлбэржүүлж албажуулах, дээд удирдлага, төрийн байгууллага болон бусад байгууллагад хандаж асуудлаа тавихад тааламжтай өдөр. Энэ ордныхон биеийн эсэргүүцэл их сул байдаа тул дархлаа сайжруулах бэлдмэлийг хэрэглэх нь зүйтэйг сануулж байна.

Хамтатгах (5/21-6/21)

Хянуур өдөр. Итгэх шаардлагагүй ажлын хамтрагчаа анхааралтай ажиглах шаардлага тулгарна. Үйл явдлын гэнэтийн эргэлт танд ашиггүй байх бололтой. Юу ч байсан бодлогогүй, яарсан шийдвэр гаргахгүй байж, өөрийгөө удирдахыг хичээ. Өөрийн тогтвортой байдлыг хамгаалахаар зарим нэг оролдлогыг хийх бололтой. Та бусдад таалагдахын тулд өөрийн зугаа цэнгэлийг хойш тавих албагүй.

 Мэлхий  (6/22-7/22)   

Мэдээ мэдээллийг олж авах, боловсруулах, соёлын түвшинг дээшлүүлэх, театр, концерт, уран зургийн үзэсгэлэнд очиход таатай өдөр. Таны баялаг дотоод ертөнц, урлаг уран сайханч чанар нь өнөөдөр хэвийн биш хүрээллийг шаардах бөгөөд туршлага солилцох боломж олгоно. Гэвч бүх зүйлд хэмжээ хязгаарыг баримталж, өөрийнхөө үйлдэлд шүүмжлэлтэй ханд. Шинээр ажил эхлүүлэх хэрэггүй. Дутуу орхисон төслөө үргэлжлүүлэх хэрэгтэй. Үүнээс та ашиг олж магадгүй.

Арслан (7/23-8/22)   

Оюун ухааны асуудалд төвлөрөх, үнэнийг таньж мэдэх өдөр. Энэ нь мэргэжлийн ажил хэргээ урагшлуулахад түлхэц болно. Магадгүй та ирээдүйтэй санал хүлээн авна. Ашиг орлого авч ирэх шинэ ажил хэргийг эхлүүлэх эрч хүчээр дүүрэн байна. Мөн хувийн амьдралдаа чухал шийдвэр, санал санаачилгыг гаргаж магадгүй. Хэрвээ та зоригтой шийдвэр гаргавал хэзээ ч харамсахгүй байх болно.

 

Охин (8/23-9/22)    

Холбоо харилцаа тогтоох, ажил хэргийн хэлэлцээр хийхэд бүхэлдээ таатай өдөр. Оюун бодол, сэтгэл санааны тогтвортой байдал нь хүсэж байгаа үр дүнд тань хүргэж чадна. Таны даруу төлөв, дахин давтагдашгүй ажилч хөдөлмөрч байдал дарга удирдлагынхаа сайшаал, ивээн тэтгэгчийн тусламжийг хүртэхэд тусална. Үүссэн өвчний шинж тэмдэгт анхаарлаа хандуулаарай.
 

Жинлүүр (9/23-10/22)   

Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд амжилтаар дүүрэн байна. Сонирхолтой ажил мөн гайхалтай дадлага туршлага тань гайхалтай үр дүнг авчрах болно. Энэ ордныхон сонин хачинд дуртай болохоор гадна болж байгаа зүйлд ч өөрийгөө оролцуулан бодно. Өдрийн хоёр дахь хагаст зарим нэг хүндрэлүүд гарч ирж магадгүй гэдгийг анхааруулж байна. Үүнийг зүрхэндээ ойр бүү тусгаж ав. Амжилтгүй байдал тань эсрэгээрээ танд ашигтайгаар тусч магадгүй.

Хилэнц (10/23-11/21)   

Шаргуу зоригтой байдал тань саадыг даван гарахад тусална. Хайр дурлал мөн романтик болзоонд таатай байна. Өнөөдөр баяр хөөртэй үйл явдал, таагүй үйл явдал ээлжлэн ирж, ололт амжилт азгүй байдалтай зэрэгцэн орших болно. Үйл явцын байдлыг хурдлуулах, аль эсвэл өдрийн сөрөг хандлагуудыг засаж залруулах гэж хичээн зүтгэх гэсэн оролдлого тань ямар ч ашиг тусыг олохгүй.
 

Нум (11/22-12/21)    

Од гараг эрүүл мэндэд тань аюул тулгарах эсвэл санаа муут түрэмгийлж болзошгүйг анхааруулж байна. Хэн нэгэн гүжирдэж магадгүй бөгөөд хувийн амьдралд таагүй зүйлс тулгарна. Найдваргүй хүнтэй харьцах, шинэ хүнтэй танилцах, харилцахдаа анхаарахыг сануулж байна. Амлалт, хариуцлага үүрэх хэрэггүй. Өөрийн эрүүл мэнд мөн ойр дотны хүнийхээ эрүүл мэндийг онцгой анхаараарай.

Матар (12/22-1/19)   

Төрлөхийн сониуч зантай та шинийг танин мэдэх хүсэлдээ хөтлөгдөн эрсдэлтэй арга хэмжээ, адал явдалд татагдан орж магадгүй. Хувь заяагаа сорих, далдын хүчтэй холбогдох гэж маяглаж байж мөнгөө дэмий үрэх буюу эрүүл мэндээ муутгаж болзошгүй. Ойр дотны хүмүүс таныг ойлгохгүй байгаа нь дайран дээр давс нэмэх шиг болно. Иймээс та хурдан тайвшрахыг оролд, гомдлоо мартахыг хичээ.

Хумх (1/20-2/18)   

Таагүй хүндхэн өдрүүдийн нэг. Эрчүүдийн хувьд шинэ танил нь удаан хугацааны турш нөхөрлөхгүй. Хардалт сэрдэлт, итгэлүй хандлага уур бухимдал нь өөрийн дагуулаа гомдоож магадгүй. Эмэгтэйчүүдийн хувьд эрүүл мэнддээ анхаарч хоолны дэглэм барих, амрах нь чухал байна.
 

Загас (2/19-3/20)

Хувь тавилан урьдын адил таны зорилгыг, амьдралын үнэнч зарчим гэх мэт зүйлс болох тэвчээрийг шалгаж байна. Дурын төлөвлөгөө, нийгмийн байдал, хувийн уулзалт богино хугацааных байна мөн албан тушаал ахих эсвэл санхүүгийн ажилтанд таагүй зүйлс тохионо. Зүүд зөнтэй байна.

 

Тод манлай уяач Д.Онон төрийн наадамд морь айрагдуулаад 30 дахь зунтайгаа золгож байна
Тод манлай уяач Д.Онон төрийн наадамд морь айрагдуулаад 30 дахь зунтайгаа золгож байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.