УИХ-ын 2020 оны сонгуулийн 22-р тойрогт нэр дэвшигч Б.Саранчимэгийн сонгогдон гарсан дөрөвдүгээр хороо битүү хучилттай чулуун замтай боллоо.
Олон жил 805-р цэргийн ангиас төв зам хүртэлх замыг засах асуудлыг иргэдийн зүгээс тавьж байжээ. Харин тус дүүргээс сонгогдон гарсан нэр дэвшигч Б.Саранчимэгийн санаачлагаар уг замын асуудлыг өнөөдөр шийдэж, иргэдэд хүлээлгэн өглөө.
Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг бий болгож нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлсэн нэр дэвшигч Б.Саранчимэг нь ногоон хөгжлийн буухиагаа үргэлжлүүлэн өөрийн сонгогдсон Баянзүрх дүүргийнхээ 4-р хороонд бичил цэцэрлэгт хүрээлэн барьж өгсөнд иргэд талархалтай хандаж байна.