ХонгКонгчууд Хятадын төрийн дуулалд дургүйцлээ илэрхийлсний төлөө торгуульжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 17 секунд
ХонгКонгчууд Хятадын төрийн дуулалд дургүйцлээ илэрхийлсний төлөө торгуульжээ

ХонгКонгчууд Хятадын төрийн дуулалд дургүйцлээ илэрхийлсний төлөө торгуульжээ

Их Британийн колони улс байсан ХонгКонгчуудын хувьд эх газрын Хятад улсад найрсаг ханддаггүй. Тэдний улс төрийн эрх, эрх чөлөө одоо ч Хятадын мэдэлд байдаг.

Хоёр талын найрсаг бус хандлага олон зүйл дээр илрэх болсон. Сүүлийн жишээ гэвэл хөл бөмбөгийн тэмцээн.

Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Хятадын төрийн дуулал эгшиглэхэд тэнд цугласан ХонгКонгчууд илт дургүйцлээ илэрхийлж, “үү” хэмээн хашгирч “Бид бол ХонгКонгчууд” гэж чангаар орилж байжээ.

ХонгКонгчууд өөрийн гэсэн хөл бөмбөгийн багийг FIFA-д тоглуулсан бөгөөд гэвч төрийн дуулал нь Хятадын “March of the volunteers” байсан юм.

Уг дургүйцсэн байдал өнгөрсөн сард болсон Катарын эсрэг тоглолтонд мөн л давтагджээ.

FIFA-аас ХонгКонгийн хөл бөмбөгийн холбоог 5160 ам.доллараар торгож, ахин энэ үйлдэл давтагдах аваас хориг арга хэмжээ авах талаар сануулсан байна.

ХонгКонг болон Хятадын талын мөргөлдөөн өнгөрсөн жилийн anti-beijing хөдөлгөөний дараагаас улам бүр хурцдаад байгаа билээ.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.TODAY.mn
Д.СУМЪЯАБАЗАР: ХАЛАМЖИЙН ШУНАЛТАЙ БИШ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ, ОРЛОГО ОЛОХ БИЗНЕСИЙН “ШУНАЛ БУЦАЛСАН” ХОТ БАЙГААСАЙ ГЭЖ БИ ХҮСДЭГ
Д.СУМЪЯАБАЗАР: ХАЛАМЖИЙН ШУНАЛТАЙ БИШ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ, ОРЛОГО ОЛОХ БИЗНЕСИЙН “ШУНАЛ БУЦАЛСАН” ХОТ БАЙГААСАЙ ГЭЖ БИ ХҮСДЭГ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.