Мутацид орсон коронавирусийн төрөл манай улсад бүртгэгдсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 0 секунд
 Мутацид орсон коронавирусийн төрөл манай улсад бүртгэгдсэн

Мутацид орсон коронавирусийн төрөл манай улсад бүртгэгдсэн

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг ирэх тавдугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах шийдвэрийг яагаад гаргах болсон талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр, "Хөл хориог үргэлжлүүлэх шийдвэрийг гаргалаа. Учир нь халдварт өвчний тархалт хамгийн их байдаг хаврын улиралд халдварын тархалт тасралтгүй, эрчимтэй нэмэгдэж байна. Энэ нөхцөл байдал үргэлжлэх, улам нэмэгдэх төлөвтэй байна. Мөн коронавируст халдварын шинэ төрөл буюу мутацийн төрөл манай улсад урьдчилсан байдлаар лабораторийн шинжилгээгээр бүртгэгдсэн. Турк улсаас зөөвөрлөгдөж ирсэн. Английн мутаци гэж урьдчилсан байдлаар тодорхойлж байгаа. Энэ нь сүүлийн хэдэн долоо хоногийн турш үргэлжилж байгаа өвчлөл хурдацтай тархах, нас баралтын тоо нэмэгдэх шалтгаануудын үндэс болж байна" гэж үзэж байна. Тиймээс хөл хориог сунгах шийдвэрийг гаргалаа" гэдгийг онцоллоо.

Ц.Анандбазар:
Ц.Анандбазар: "МАН намайг гишүүнээс түтгэлзүүлсэн шийдвэрээ удахгүй хүчингүй болгоно" гэжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.