Захиалагчдаа төдийгүй тагнуул, цагдааг доромжилж байгаа Д.Зоригтбаатар гэгч хэн бэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 6 секунд
Захиалагчдаа төдийгүй тагнуул, цагдааг доромжилж байгаа Д.Зоригтбаатар гэгч хэн бэ

Захиалагчдаа төдийгүй тагнуул, цагдааг доромжилж байгаа Д.Зоригтбаатар гэгч хэн бэ

Таван жилийн өмнө орон сууцанд орно хэмээн мөнгөө 30-100 хувь төлчихсөн хүмүүс өнөөдөр ч орж чадаагүй. Түрээсийн байр, айлын хашаа, халаасны өрөөнөөс хөөгдөж туугдаж яваа мэдээг захиалагч иргэд бидэнд ирүүлсэн юм. Тодотговол, “Бүрэн-Өргөө” компанийн захирал Д.Зоригтбаатар нь 2018 онд Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Цагаан-Өргөө цогцолбор” хотхоныг барина, 2019 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орно хэмээн шав тавьж, иргэдээс захиалга авч эхэлжээ.

Д.ЗОРИГТБААТАР:ТА НАР ЦАГДАА, ШҮҮХДЭЭ ХАНД, БИ ГАДАГШАА ЗУГААЛААД ЯВЧИХНА

Тухайн үед иргэд хашаа байшин, хуучин байраа зарах нь зарж, цалин, тэтгэвэр, бизнесийн гэх мэт зээл аваад захиалга өгчээ. Одоогийн байдлаар 500 захиалагчийн дийлэнх нь буюу 90 орчим хувь нь мөнгөө 100 хувь төлчихсөн, 40 орчим айл графикаар төлөөд явж байгаа аж. Гэтэл таван жилийн хугацаанд барьж байгаа барилга нь өнөөдөр хана туурганаас өөр зүйлгүй. Ажил нь явахгүй байгааг гомдоллосон юм. Захиалагчид очоод ажлаа явуулахыг, байрандаа орохыг шаардахаар “Байраа ашиглалтад өгөхдөө өгнө. Та нар цагдаа шүүхдээ ханд, надад л сайн биз. Та нарын хохь нь. Харин ч би гадаадад зугаалаад явчихна” хэмээн салаавч хүртэл үзүүлдэг аж. Олон мянган хүний амьдрал хохироочихоод ийнхүү доромжилж зогсоо нөхрийг анхаардаг шүүх хүчний байгууллага байна уу. Энэ бол иргэдийг төдийгүй Монгол Улсын цагдааг доромжилж байгаа хэрэг.

Д.ЗОРИГТБААТАР:БИ ТУРКЭЭС, СИНГАПУРААС НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ МӨНГӨ ОРУУЛЖ ИРНЭ

Захиалагчид ийнхүү олон удаагийн уулзалтаар доромжлуулаад өнгөрчээ. Нэг удаагийн уулзалтаар “Та нар байж бай Би Туркээс мөнгө оруулж ирэх гэж байгаа. Энэ бол нууцын зэрэглэлтэй” хэмээн булздаг байна. Энэ мэтчлэн Сингапур болон бусад орноос мөнгө оруулж ирэх гэж байгаа, нууцын зэрэглэлтэй хэмээн амыг нь таглаж явуулдаг гэдгийг тэд хэлсэн. Энэ бол Монгол Улсын тагнуулын байгууллагыг доромжилж байгаа хэрэг шүү. Юуны нууцын зэрэглэлтэй мөнгө вэ. Төрийн эсрэг гэмээр гэмт хэрэг өдүүлж байна гэсэн үг. Эсвэл “п... дуудаж, хохь нь” гэх мэтээр хараан зүхэж салаавч өгдөг нэг танхай этгээд байна. Хамгийн сүүлд гуравдугаар сарын 18-ны өдөр уулзахад Д.Зоригтбаатар “Та нар муусайны мөнгө энэ хана бетон болсон, надад мөнгө байхгүй үүнийгээ үүрээд зайлахгүй юу” хэмээн доромжилжээ. Захиалагчид “Та бидний мөнгийг койнд оруулсан юм биш үү” гэхээр “Яадгийм, би 400-хан сая төгрөг оруулсан” хэмээн ханхалздаг гэнэ. Иргэд олон нийтийн мөнгийг залилж авчихаад эцэст нь доромжилдог, эсвэл “нууцын зэрэглэлтэй мөнгө” ярьдаг ийм нөхөрт анхаарал хандуулах тагнуулын байгууллага байгаа даа. Яахаараа нэг барилгын компанийн луйварчин захирал гаднаас нууцын зэрэглэлтэй мөнгө оруулж ирдэг юм. Үүнд анхаараач ээ.

НЭГ АЙЛЫН СУУЦЫГ 2-3 ХҮНД ДАВХАР ЗАРСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ

Үүгээр ч зогсохгүй, захиалагчдаа орон сууцанд оруулах нь бүү хэл нэг айлын сууцыг 2-3 айл зэрэгцүүлээд зарчихсан байх магадлал байгааг захиалагчид хэлсэн. Д.Зоригтбаатар барилгын ажлын явц 70, 50 хувьтай яваа хэмээн худлаа хэлдэг ч мэргэжлийн байгууллагаар шалгуулахаар бодит хувь өөрөөр гардаг аж. Захиалга өгсөн 500 хүний ар талд гэр бүл үр хүүхэд байгаа гэхээр дундажаар 3000 хүний амьдрал маш хүнд байна. Зарим нь энэ байдлаас үүдэж цусны даралт ихсэх, гэр бүлд маргаан гарах, сал сарнихдаа тулж байгаа юм. Ийм л нэг даварсан нөхөр иргэдийг доромжилж, нууцын зэрэглэлтэй мөнгө яриад явж байдаг юм бэ. Харин эрхэм захирал Д.Зоригтбаатар өөрөө болохоор “Нүхт вилла” хэмээх тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдарч, хүүхдүүд нь өндөр төлбөртэй хувийн сургуульд сурдаг бол өөрөө гэр бүлийн хамт байнга гадаадад аялж явдаг тухай тэд гомдол мэдүүлсэн юм.

Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржийн 30,000 мянган ам.долларын Америк хүргэн
Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржийн 30,000 мянган ам.долларын Америк хүргэн
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.