З.Энхболдод уучлалт хүсэхийг шаардсан бичиг илгээв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 36 секунд
З.Энхболдод  уучлалт хүсэхийг шаардсан бичиг илгээв

З.Энхболдод уучлалт хүсэхийг шаардсан бичиг илгээв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ын Үндэсний зөвлөлд орох бүрэлдэхүүний талаар хэлэлжиж  батлав. Үндсэний зөвлөлд Д.Нямсамбуу, Б.Энхмандах, Д.Оюун-Эрдэнэ, Д.Цэндсүрэн, Б.Батбаяр, Б.Золбаяр, З.Энхболд нарыг тус тус дэмжин баталсан байна. Энэхүү хуралдааны төгсгөлд  УИХ-ын дарга З.Энхболд шинээр томилогдсон  хүмүүст хандан “Их хэцүү болчихсон газарт та нар очиж байгаа шүү. Архичид олон бий. Энэ бүгдийг эмх цэгцэнд нь оруулах хэрэгтэй” гэх мэтийг захиж хэлсэн юм. Гэвч МҮОНРТ гэдэг энэхүү  өнөр өтгөн том айл архичдын үүр уурхай болчихсон  байгаа гэсэнд  нь телевиз, радиогийн уран бүтээлчид ихэд бухимдав. Тэд З.Энхболд дарга руу үгэн мөндөр буулгаж гарлаа. Олон жилийн түүхэн замналтай радио, телевизд өнөөдрийг хүртэл шилдэг уран бүтээлчид ажиллаж буйг тэд онцголж байлаа. Мөн З.Энхболд даргын “Хувийн телевизд 100 хүний хийх ажлыг тэнд 700 хүн хийж байгаа” гэснийг өлгөн авч “УИХ-ын дарга өөрийн албан тушаал, УИХ-ын хүндэт индэрийг ашиглан ийм худлаа мэдээлэл олон нийтэд түгээсэн нь биднийг доромжилсон явдал боллоо” гээд түүнийг “Үндэсний телевиз, радиогийн байранд өөрийн хүрэлцэн ирж биднээс уучлалт хүснэ үү” гэсэн шаардалгыг хүргүүлжээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд болно
Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.