Л.Гансүх “Хөндлөнгийн аудит”-аар шалгуулахыг хүсэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 41 секунд
 Л.Гансүх “Хөндлөнгийн аудит”-аар шалгуулахыг хүсэв

Л.Гансүх “Хөндлөнгийн аудит”-аар шалгуулахыг хүсэв

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын хэргийг  мөрдөн шалгах ажиллагаа үндсэндээ дуусч, прокурор хяналтаа тавьж байгаа. “Шинэчлэл”-ийн Засгийн газраас тухайн  үед нийслэлийн иргэдийг  хямд нүүрсээр хангах зорилгоор “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлсэн нь ийнхүү тэднийг хэрэгтэн болоход хүргэсэн гэдэг.  Л.Гансүх нь уг хөтөлбөрийг “Иргэдэд ашигтай, буянтай үйл” гээд байгаа юм. Нүүрсийг ченжүүд 25 мянгаар аваад 200 мянгаар зарж байсныг тэд 80 мянгаар зарах хэмжээнд үнийг бууруулж чадсан нь яах аргагүй үнэн болов уу. Үүнтэй маргах хүн гэр хорооллынхноос  хайгаад  олдохгүй  байгаа. Тиймээс “Буянтай ажил” хэмээж буй аж. Харин АТГ-аас тэднийг зориуд буруутгахын тулд зохиомол хэрэг үүсгэсэн гэж Л.Гансүх өчиж байна. Тэр анхаасаа л ингэж мэдэгдсэн.  Зохиомол хэрэг үүсгэхийн тулд Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтын явцад шалгагч нарт нь АТГ-аас зааварчилгаа өгч байсан тухай саяхан Л.Гансүх олон нийтэд саяхан мэдээлсэн нь ихээхэн  анхаарал татаж байна. Хэрвээ энэ үнэн бол АТГ нь хэлмэгдүүлэлтийн “машин” болж ажилласан байж таарна. Тиймээс Л.Гансүх тэрхүү буруу дүгнэлт гаргаж, их хэмжээний мөнгө завшсан гэх Үндсэний аудитын дүгнэлтийг дахин хөндлөнгийн аудитаар шалгуулахыг хүсчээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Орхон аймгийн засаг дарга Д.Батлут Түрээсийн орон сууцыг тойрон хүрээлэгчиддээ өмчлүүлжээ
Орхон аймгийн засаг дарга Д.Батлут Түрээсийн орон сууцыг тойрон хүрээлэгчиддээ өмчлүүлжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.