Монголын улс төрчдийн дотор хоёр дахь амьдралаа зохиосон цөөнгүй эрхэм бий. Тэдний нэг нь Ерөнхий сайд асан С.Баяр. О.Гэрэлтуяа гэх бүсгүйтэй ханилж, гурван охинтой болсон С.Баяр удтал ганцаараа явсны эцэст Хашбатын Хулан гэгч УИХ-ын гишүүн бүсгүйтэй хамтын амьдрал зохиож байсан тэр өдрөөс хойш олон жилийн нүүр үзэж байна. Тэд нэг охинтой болсон ч төдөлгүй салж, С.Баярыг Элчин сайдаар ажиллаж байхад Х.Хулан Монголд гэрлэлтээ цуцлуулах өргөдөл гарган шуугиан тарьж байлаа. Байнга олны анхаарлыг татаж байдаг экс Ерөнхий сайдын охидууд том болж, хувь хувийн амьдралаа зохиож эхлээд байна. Хэдийгээр аав нь өөр эмэгтэйтэй хамтын амьдрал зохиосон ч гэсэн экс ерөнхий сайдын охидууд аавыгаа тун их халамжилдаг сурагтай. О.Гэрэлтуяа хатагтайгаас төрсөн хамгийн бага охин нь болох Б.Хонгор гэгч бүсгүй багаасаа АНУ-д боловсрол эзэмшсэн нэгэн. Тэрбээр өдгөө АНУ-ын Ситл хотод сурч, амьдардаг аж. Б.Хонгор гадаад найз залуутай болж, үерхдэг залуутайгаа монголдоо ирээд буцжээ. Түүний найз залуу АНУ-ын иргэн бөгөөд коллежид сурдаг 22 настай оюутан залуу гэнэ. Тэд зуны гурван сар Монголын үзэсгэлэнт газруудаар аялаж, сүйт залуу ирээдүйн хадам ээжийнхээ “Мандала” бясалгалын төвд хичээллэж байгаад буцсан гэнэ. Экс Ерөнхий сайд асан С.Баярын анхны гэргий О.Гэрэлтуяа Монголд ирж, “Мандал Иог Эрүүл Амьдрахуйн Төв байгуулаад байгаа юм. 2010 оны 6-р сарын 3-ны өдөр нээлтээ хийсэн Мандал Иог Эрүүл Амьдрахуйн Төв нь Аюрведийн бариа засал, Панчакарма цэвэрлэх аргууд, иогийн дасгал заахаас гадна энэтхэг төвдийн гэдэс дотор цэвэрлэх, эмчилгээний цайнууд, бясалгалын хувцас зэргийг зарж борлуулдаг аж. Тус төвийн тураах үйлчилгээ харьцангуй үнэтэй ч монголын дээдсийн хүрээнийхэн гэж нэрлэгддэг баячуудын эхнэр хүүхдүүд байнга үйлчлүүлдэг гэнэ. Тэрбээр Энтхэг, Төвд, АНУ-аас багш нар урьж авчирч, бясалгал, иогийн хичээл байнга заалгадаг аж.