“Дакар 2015”-д Монголын долоон тамирчин оролцож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 9 секунд
 “Дакар 2015”-д  Монголын долоон тамирчин оролцож байна

“Дакар 2015”-д Монголын долоон тамирчин оролцож байна

“Авто уралдааны олимп” хэмээгдэх болсон “Дакар 2015” уралдаан эхэллээ. Бүтэн 14 хоногийн турш 40-50 хэмийн халуунд автомашин, мотоциклоор өдөрт ойролцоогоор 600 км зам туулна гэдэг амар юм биш. “Дакар ралли” уралдааны замд тамирчдаас асар их тэвчээр шаардана. Энэхүү эр зоригийн  “олимп” манай тамирчдын хувьд мөрөөдөл байлаа. Тэгвэл хоёр жилийн өмнөөс ОУХМ Д.Болдбаатар, Н.Лхамаа нар анх зориглон Өмнөд Америкийг зорьж, мотоциклоор уралдсан юм.  “Дакар 2015”  уралдаанд манайхаас анх удаа суудлын автомашины төрөлд хурд сорьж байна. ОУХМ Н.Лхамаа нарын долоон тамирчин Аргентинаас гараагаа эхэлжээ. Тэд Унгар-Монголын хамтарсан багт уралдаж байгаа бөгөөд энэ багт нийт 25 тамирчин оржээ.  Тэмцээний зам нь Аргентин, Чили, Боливийн нутгаар үргэлжлэх юм байна. Энэ жилийн уралдаанд 900 гаруй тамирчин оролцож байгаа ажээ. 

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Хамас ялагдах нь гарцаагүй
Хамас ялагдах нь гарцаагүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.