Дуучин Ө.Уянга ОХУ-ын урлаг судлаачийг бишрүүлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд
Дуучин Ө.Уянга ОХУ-ын урлаг судлаачийг бишрүүлэв

Дуучин Ө.Уянга ОХУ-ын урлаг судлаачийг бишрүүлэв

http://www.tumen.mn/upload/2015/09/25/


 
Буриадын театрын76 дахь улирлын нээлт Ж.Пуччинийн “Тоска” дууриар эхэлжээ. Гэнэн, итгэмтгий Тоскагийн дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга амиллуулсан байна. “Тоскагийн дүрдээ хамгийн хайртай” хэмээн ярих дуртай дуучин бүсгүйг“Тоскад дуулах гэж төржээ” гэж Буриадын үзэгчид шагшин биширсэн байна. Буриад улс ОХУ-ын захиргаанд нэгдсэний400 жилийн ойд зориулсан энэхүү тоглолтод нэр хүндтэй урлаг судлаачдыг урьсан ажээ. “Тоска” дуурийг үзсэн Москвагийн урлаг судлаач, тоймч Екатерина Гудкова ОХУ-ын сонгодог урлагийн том сайт болох“Operanews.ru”-д бичжээ. Тэрбээр нийтлэлээ“Буриадын театр дахь Монгол хоолой” хэмээн нэрлэсэн байна. Нийтлэлдээ“Монголын дуучин Ө.Уянгын хоолойны өнгө, цар хүрээ нь гайхалтай аж. Тэрбээр хамгийн уйтгартай үзэгчийг ч өөртөө татаж, дуурьт анхаарахаас аргагүй болгодог чадварлаг дуучин юм. Миний харсан хамгийн үзэсгэлэнтэй Тоска бол Ө.Уянга байлаа” гэжээ.
 
 Эх сурвалж: Unen.mn

“Гал үндэстэн”-ий Г.Болдбаатар өлсгөлөн зарлажээ
“Гал үндэстэн”-ий Г.Болдбаатар өлсгөлөн зарлажээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.