Төрийн албаны машинуудыг хянана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд
Төрийн албаны машинуудыг хянана

Төрийн албаны машинуудыг хянана

 

Зам тээврийн яамны сайдаар УИХ-ын гишүүн М.Зоригт томилогдож ажлаа аваад удаагүй байгаа билээ. Тэрбээр сайд болохынхоо өмнө буюу энэ салбарт нэрийг нь дэвшүүлсэн байхад “Би зураг авахаас гадна зам тээврийн салбарыг сайн мэднэ” гэж мэдэгдэж байсан юм. Шинэ сайдын хувьд албан ажлаа авсаны дараагаар хэд хэдэн шуурхай хуралдаан зарлаж, зарим асуудлуудыг шийдвэрлэх үүрэг чиглэл өгчээ. 
   Тухайлбал, төрийн албаны дарга нарын машиныг GPS төхөөрөмжөөр хяналтад оруулах талаар чиглэл өгчээ. Тэрбээр Авто тээврийн үндэсний төвөөр орж, GPS төхөөрөмжөөр нийтийн тээврийг хэрхэн хянадаг үйл ажиллагаатай танилцсан байна. Хэрэв төрийн албаны дарга нарын машиныг энэ төхөөрөмжөөр хянаж эхэлбэл төрийн албаны машин өглөө, өдөр, орой хаана явдаг, хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөдөг эсэх болон хувьдаа унадаг машиныг бүрэн хянах боломжтой болох ажээ.

 

Б.Номин-эрдэнэ

Unen.mn

“Алтай констракшн”-ы барилгаас хүн унаж амиа алджээ
“Алтай констракшн”-ы барилгаас хүн унаж амиа алджээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.