Триатлоны холбооныхон Олимпийн бамбарыг Орвог гашуун бор толгойд аялуулсныг гадны хэвлэлүүд онцолжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 14 секунд
Триатлоны холбооныхон Олимпийн бамбарыг Орвог гашуун бор толгойд аялуулсныг гадны хэвлэлүүд онцолжээ

Триатлоны холбооныхон Олимпийн бамбарыг Орвог гашуун бор толгойд аялуулсныг гадны хэвлэлүүд онцолжээ

Монголын триатлоны холбоо, Монгол Японы найрамдлын нийгэмлэг хамтран Монгол Улсын төрийн далбааг “Токио-2020” олимпийн бамбартай хамт Монгол орныхоо хилийн захын дөрвөн цэгт аялуулах санаачилгыг гаргасан. Энэхүү ажлыг МҮОХ, ХХЕГ, Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ болон бусад байгууллага дэмжин ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд арваннэгдүгээр сард Орвог гашууны бор толгойд МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй тэргүүтэй баг хамт олон төрийнхөө далбааг мандуулж, Токиогийн олимпод оролцох тамирчдын аз хийморийг даатгасан билээ.

Тэдний энэхүү үйл явдлыг Олон улсын олимпийн хороо (ОУОХ) болон Азийн олимпийн зөвлөл (АОЗ) тус тус тухайн сарын онцлох үйл явдлаар нэрлэж, өөрсдийн вэбсайт болон сэтгүүлд англи, франц, испани, араб хэл дээр нийтлээд байгаа юм.

Мөн манай улсын Триатлоны холбооныхон энэхүү түүхэн аяллаа баримтжуулан телевизийн нэвтрүүлэг бэлтгэхээр болжээ.

 

 

 
 Буцаж буй бэрд үхэр, тугал нийлэх хамаагүй!
Буцаж буй бэрд үхэр, тугал нийлэх хамаагүй!
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.