Ерөнхий сайдаа энэ маягаараа удвал эрүүл Монгол хүн үлдэхгүй нь байна шүү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 57 секунд
Ерөнхий сайдаа энэ маягаараа удвал эрүүл Монгол хүн үлдэхгүй нь байна шүү

Ерөнхий сайдаа энэ маягаараа удвал эрүүл Монгол хүн үлдэхгүй нь байна шүү

Өнгөрсөн арван нэгдүгээр сараас хойш Эрүүл, мэнд спортын салбар удирдах хүнгүйгээр өдийг хүрлээ. Саяхан улаанбурхан гэж баахан сенсааци болж байж арай гэж Эрүүл мэндийн салбар руу төрийн "харц"-ыг шилжүүллээ гэтэл дахиад л таг болох нь тэр. Эмч нар нь жагсаал цуглаан хийж, эмнэлгүүд нь яах учраа олохгүй ёстой л үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болж байна. Сайдын эзгүйд ажлаа авч явах хүн нь Төрийн нарийн бичгийн дарга байдаг.

Гэтэл тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нь хүртэл хамт АТГ-т шалгагдаж, хоригдож байгаа юм.

Тодруулбал, Өнгөрсөн жил арваннэгдүгээр сарын 4-ны өдөр ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас авилга, хээл хахуулийн хэрэгт холбогдуулан саатуулаад өнөөдрийг хүртэл шалгаж байгаа юм. Г.Шийлэгдамба нь албаныхаа өрөөнд их хэмжээний мөнгөтэй байж байгаад АТГ-ын ажилтнуудад газар дээрээ "гардуулсан" талаар эх сурвалжууд мэдээлдэг. Г.Шийлэгдамба, Т.Ганчимэг нар хамгийн багадаа 5-10 жилийн ял авах магадлалтай юм.

Мөн Т.Ганчимэг нь мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д буруутгагдсан. Энэ Хээл хахууль өгөх гэсэн зүйл анги бөгөөд 5-8 жилийн ял шийтгэл авдаг билээ. Эрүүл мэндийн салбарын гол ноён нуруу болсон хоёр албан тушаалтан нь өнгөрсөн намар ийнхүү авилгын асуудалд холбогдож одоог болтол асуудал нь дуусаагүй байна.

Гэтэл энэ хойгуур нь тус яамны ажил навс уналаа. Саяхан С.Ламбааг Төрийн нарийн бичгийн даргаар томилсон ч тэрбээр нэг л урагштай ажиллаж өгч чадахгүй байна. Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод улаанбурхан өвчин маш ихээр гарч эхэллээ. ХӨСҮТ өнөөдөр тус өвчнөөс болж гамшигийн байдалтай байна.

Хамгийн сүүлийн мэдээгээр улаанбурхан өвчнөөр 59 бяцнхан үрс амиа алдаад байна. Сэхээн амьдруулах тасагт 10 орон дээр 16 хүүхэд хэвтэж байна. Энэ өвчнөөр он гарснаас хойш 3000 гаруй хүн өвчилсөн байгаа бол тэдний 50 гаруй хувь нь хүүхэд, тэр дундаа нярай хүүхдүүд Улаанбурханаар өвчилж, хүндрээд байгаа аж.

Тухайлбал он гарснаас хойш уг өвчний вирусээр найман хүүхэд нас барсан тоо байна. Тэд 5-8 хүртэлх сартай хүүхдүүд бөгөөд 9 сартай вакцинаа хийлгэж амжаагүй байхдаа өвчилж, биеийн байдал нь хүндэрч нас бар Одоо ч эмчилгээгүй гэсэн оноштой хүүхдүүд бий. Хамгийн сэтгэл эмзэглэмээр зүйл нь ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасгийн нөхцөл байдал юм.

Хоёрхон ширхэг аппараттай. Үүнд нь хүүхдүүд оочерлож байж эмчилгээндээ орно. Нэг орон дээр хоёр, хоёроо хэвтэн эмчлүүлж байна. Сахиуруудын нь гадаа үүдэнд, коридорт өдөр хоногийг өнгөрүүлж байна.

Нөхцөл байдал ийм байхад Ерөнхий сайд маань нүдэн балай, чихэн дүлий байсаар л байна. Эрүүл мэндийн салбарынхан тархалтыг зогсоох талаар тууштай ажил төдийлөн хийж чадахгүй байна.

Энэ мэдээж удирдлагагүй байгаатай шууд холбоотой юм. Эрх баригчдаа та бүхний ярьж байсан "Эрүүл Монгол хүн" энэ улс оронд чинь үлдэхгүй нь бололтой. Улс төрийн тоглоомоо зогсоох цаг нь болоогүй юу.

Ч.Болд

Х. Баделхан сайд та ТББ-д толгойгоо мэдүүлж, барилгачдаа хохироох хэрэггүй шүү
Х. Баделхан сайд та ТББ-д толгойгоо мэдүүлж, барилгачдаа хохироох хэрэггүй шүү
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.