’’ГАШУУНСУХАЙТ’’ БООМТЫН ГАШУУН ҮНЭН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 23 секунд
’’ГАШУУНСУХАЙТ’’ БООМТЫН ГАШУУН ҮНЭН

’’ГАШУУНСУХАЙТ’’ БООМТЫН ГАШУУН ҮНЭН

Өвөрхангай аймгийн Ханбогд суманд байрлах Гашуунсухайт авто замын боомт нь 1992 оноос өдийг хүртэл тасралтгүй 30 жил үйл ажиллагаа явуулж буй хилийн чухал боомтуудын нэг юм.

Энэ боомтоор манай улсын нүүрсний нийт экспортын 51.4 хувь, зэсийн баяжмалын экспортын 55 хувийг нэвтрүүлдэг зэргээс нь дүгнэвэл гадаад худалдааны чухал бүс нутаг болох нь харагдана.

Гэвч энэхүү боомтын зам талбай, дэд бүтэц, хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа нь өндөр ачаалалтай үед ачааллаа дийлэхгүй хэдэн арван километр тээврийн хэрэгслийн урт дараалал үүсгэдэг. Мөн олон мянган машины хөлөөр боссон шороо тоос, хөрсний доройтол иргэдийн эрүүл ахуй, байгаль орчинд хүртэл сөргөөр нөлөөлдөг.

Түүнчлэн ундны цэвэр ус олддоггүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байхаас гадна оршин суугчид нь хүртэл олон машины хөлөөс дайждаг нь ч өдгөө нууц биш болсон асуудал.

Гадаад худалдааны эргэлтийн чухал бүс нутгийн бүтээн байгуулалтын ажил яагаад бүтэж өгдөггүй юм бол оо. Гашуунсухайт боомтын шинэчлэлийн асуудал яригдаж, дэлхийн жишигт нийцсэн хилийн боомттой болно гэж БНХАУ-аас 55.3 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийн санхүүжилт авч бүтээн байгуулалт хийсэн ч үнэндээ стандартад хүргэж чадсангүй.

Улсын хилийн боомт нь тухайн улсын үүд хаалга, нүүр царай байдаг. Гэтэл өнгөлж, өөрчлөхгүй байгаа нь сайн зүйл лав биш. Монголчууд “Өөдлөх айл үүднээсээ” гэж зүгээр ч нэг ярьдаггүй.

Угтаа бол Гашуунсухайт боомтыг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлснээр тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтэрч, Монгол Улсын эдийн засаг, гадаад худалдааны өсөлт нэмэгдэхээс гадна иргэдийн эрүүл мэнд, аюулгүй орчинд ажиллаж амьдрахад нь чухал нөлөө үзүүлэх юм.

Иймээс л асуудал яригдаж, анхаарал татаж байна.


ErenNews.mn
Н.Элбэгжаргал

“Микрочид” хүний амь насанд заналхийлж байна
“Микрочид” хүний амь насанд заналхийлж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.