Б.ХУРЦ НАРЫГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 33 секунд
Б.ХУРЦ НАРЫГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАЖЭЭ

Б.ХУРЦ НАРЫГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАЖЭЭ

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа нарыг шалгах явцад эрүүдэн шүүсэн хэрэгт тухайн үеийн Тагнуулын ерөнхий газрын дарга, генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарын тагнуул, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 9 хүнийг буруутган шалгаж эхэлсэн.

Анхан шатны шүүх тэднийг гэм буруутай хэмээн үзэж 1-3 жилийн ял оноо, хоёр хүнийг цагаатгасан юм. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн хэмээн үзэж анхны шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Ингэснээр Б.Хурц нарын хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон юм. 

Одоогоор анхан шатны шүүх хурал болоогүй, хурлын тов гараагүй байна. Харин өчигдөр ажлын цаг тарсны дараа Цагдан хорих 461 дүгээр ангиас Б.Хурц нарыг суллажээ. Эх сурвалжийн хэлж буйгаар тэднийг хувийн батлан даалтад гаргасан байна. Анхан шатны шүүхээс ял оноосон шийтгэх тогтоол давж заалдах шатны шүүхээс хүчингүй болсон учраас хувийн батлан даалтад гаргаж болно гэж шүүх үзжээ. Харин тэдэнд хязгаарлалтын зарим арга хэмжээг авсан гэнэ. Тодруулбал, хилээр гарахыг хориглох гэх мэт. 

ЭРҮҮЛ, ЭРЧ ХҮЧТЭЙ АМЬДРАХ ЭНГИЙН 7 ХЭВШИЛ
ЭРҮҮЛ, ЭРЧ ХҮЧТЭЙ АМЬДРАХ ЭНГИЙН 7 ХЭВШИЛ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.